"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Оюунцэцэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Мөнх-Аюуш нарыг урьж, эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар ярилцлаа.

 

М.Мөнх-Аюуш: Сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдийн эндэгдэл буурсан

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу цар тахлын дараа эрүүл мэндийн салбарт удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан. Тиймээс 2022-2023 онд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлого чиглэлийн үр дүнг хэлэлцсэн. Мөн Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй явуулах, удирдлага арга зүйгээр хангах үндсэн чиглэлтэй зөвлөгөөн болсон. Салбар дундын оролцоотойгоор нийгмийн эрүүл мэндийн тусламжийн хууль батлагдсан учраас аймагтаа хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл аймаг улсын хамгийн олон хүн амтай буюу 148 мянган иргэнтэй. Бүтэц, засаг захиргааны нэгжийн хувьд 23 сум, нэг тосгонтой. Үүнд 29 эрүүл мэндийн байгууллага иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 1700 гаруй боловсон хүчин ажилладаг. Төвийн нэгдсэн эмнэлэг 430 орчим ажилтантай. Яаралтай түргэн тусламж 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 20-30 дуудлага ирдэг. Аймгийн төвд таван өрхийн эмнэлэг ажилладаг. Харин Нэгдсэн эмнэлэгт сардаа 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Бид тэгш хүртээмжтэй байх зарчмыг барьж тусламж үйлчилгээ явуулж байна. Сүүлийн үед томуугийн өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд хэвтэн эмчлүүлэх нь өндөр үзүүлэлттэй байгаа. Манай аймагт тэргүүлэх зэргийн өвчинд зүрх судас, халдварт бус өвчний эмгэгүүд зонхилдог. Хүүхдийн эндэгдэл сүүлийн гурван жилийн хугацаанд бууж байгааг онцолъё. Хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд салбарын хувьд ач холбогдол өгч ажилласан. Улсын түвшинд ч анхаарч байгаа. Зорилтот бүлгийн хүн ам, эх нярайн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн тулд хичээж, багаар ажиллаж байна.

 

Хавдрын тусламж үйлчилгээг 60 гаруй хүнд хүргэсэн

 

-Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл монгол” хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэг үзлэгийг орон нутагтаа зохион байгуулсан. Өнгөрсөн онд иргэдийн 68 хувийг эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд нэгдсэн эмнэлгийн түвшинд  хотод хийдэг хавдрын үеийн мэс заслын тусламж нэвтрүүлж, үр дүнтэй үргэлжилж байна. ХСҮТ, ГССҮТ-тэй хамтарч орон нутагт хийх боломжтой хавдрын тусламж үйлчилгээг  60 гаруй хүнд хүргэсэн. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүйгээр хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц. Мөн алслагдсан суманд газар зүйн байршлаасаа хамаарч яаралтай тусламж үйлчилгээ авахад цаг хугацааны хувьд бэрхшээл гардаг. Үүнийг даван туулахын тулд Эрүүл мэндийн яам, салбарын хувьд тусламж дэмжлэг үзүүлж автомашины шинэчлэл хийдэг. Энэ нь өвөл, хаврын хүнд нөхцөлд чухал нөлөөтэй. Мөн 2021 оноос алслагдсан нутгийн бүх иргэдээ тусламж үйлчилгээнд хамруулахад анхаарлаа. Алслагдсан багт амьдарч байгаа иргэдээ үзлэгт хамруулсан. Дараагийн шатанд эмчилгээний асуудлыг  шийдэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжийн хүртээмж, хүний нөөцийн асуудал тулгардаг. Орон нутгийнхаа хэмжээнд хүний нөөцийг тогтвортой барихын тулд салбарын хэмжээнд бодлогоор ярилцаж, гарц гаргалаа олохын тулд хичээж байна. Хөвсгөл аймагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн нэмэлтээр хавдрын мэс засал, дурангийн ажилбар, урологи буюу эрэгтэйчүүдийн тусламж үзүүлдэг. Хоёр жилийн өмнөөс улаан хоолой, ходоод, элэгний хавдрыг оношлоод мэс заслын аргаар 60 гаруй иргэнд үйлчилгээ үзүүллээ.

 

Энэ онд эрт илрүүлгийн үзлэгээ эрчимжүүлнэ

 

-Бид энэ онд эрт илрүүлгийн үзлэгээ эрчимжүүлнэ. Мөн хөдөөгийн малчин иргэддээ явуулын тусламж үйлчилгээ хүргэхээр төлөвлөсөн. Тэдний эрүүл мэндийг дэмжих чиглэл барьсан нь энэ. Өвөлжилт, хаваржилттай холбоотойгоор малчдын дунд эрүүл мэндийн асуудал тулгарна. Өвлийн сүүл сар болон хавар 12 суманд төмөр болон мөсөн зуд болсон. Үүнээс дөрвөн сумын алслагдсан багийн хүн амдаа хүрч үйлчлэх бэрхшээлтэй байлаа. Яаралтай түргэн тусламжийг үзүүлэхийн тулд 24 цагаас дээш хугацаагаар зам туулах тохиолдол ч гарсан. Түргэн тусламжийн фургон машин зорчих боломжгүй цас ихтэй байлаа. Хилийн цэрэг болон тухайн орон нутгийн удирдлагуудтай хамтарч зам гаргаж ажилласан. Багийн эмч нар иргэддээ цаг алдалгүй тусламж үзүүлэхээр хичээсэн. Мөн алслагдсан найман сум, улсын онцгой комисс, аймгийн шуурхай штабаас хамтарсан баг ажиллаа. Отор нүүдэл хийсэн 800 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор зүрх судасны өвчин тэргүүлдэг. Дараа нь хавдар, хоол боловсруулах замын өвчлөл орно. Урин цагийг дагаад хүүхдийн дундах томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Малчдын дунд зүрх судасны өвчин, артерийн даралт, зүрхний эмгэгүүд нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс бид тусламж үйлчилгээндээ анхаарна.

 

Б.Оюунцэцэг: Орон нутагт багийн эмч дутагдалтай байна

-Булган аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулдаг 19 байгууллага бий. Мөн эм ханган нийлүүлэх байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн газар нийлээд аймгийн хэмжээнд 780 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа мэргэжилтнүүд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд голчилж байна. Сумын эрүүл мэндийн салбар нэг иргэнээр тооцогдож санхүүждэг. Мөн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ гүйцэтгэлээр санхүүждэг. Үүнд манай Хутаг-Өндөр сум манлайлдаг. Бусад сумандаа дэлгэрүүлэхэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийн хүндрэл үүсэхгүй. Зөвхөн аймгийн эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэл дутагдалтай.Гэхдээ өвчлөл ихтэй үед нөхдөг. Харин өвчлөл багатай зуны улиралд амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлдээ тооцдог.

Эрүүл байх нь өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Орон нутагт багийн эмч нар дутагдалтай. Учир нь сүүлийн 10 жил багийн эмч буюу бага эмчийг бэлтгэхгүй системтэй болсон. Аймгийн нэгдсэн эмнэлэг, олон суманд сувилагч нарын хүрэлцээ бага. Нэг эмчид 1-2 сувилагч оногдох ёстой. Энэ нь дутагдалтай. Орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахад орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь чухал. Мэргэжилдээ дуртай хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдсэн байхад ажиллах бүрэн боломжтой. Эмч нар байнгын суралцдаг онцлогтой. Тиймээс сургалт, мэдлэг, ур чадварыг сайжруулах ажил байнга хийх ажил тулгарна. Эргээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэддээ сургалт хийнэ. Хоёр талын сургалт зохион байгуулах ажил тасралтгүй явах шаардлагатай. Энэ онд иргэдийн эрүүл мэндийн боловсролд илүүтэй анхаарч байна.

 

Шүдний эмчийн туслах сувилагч бэлтгэнэ

 

-Манай аймагт сувилагчийн дутагдал үүссэн. Тиймээс “Глобал” удирдагч дээд сургуультай хамтран орон нутгийн туслах сувилагчийг гурван жилийн хугацаанд сургах гэрээ байгуулж, нэгдүгээр улирлын хичээл дуусах шатандаа орсон.  Нийт 21 хүн суралцаж байна. Зарим хүний сургалтын төлбөрийг аймаг, сумын удирдлага бодлогоор төлбөрийг нь даах жишээтэй. Орон нутагт ажиллах боломжтой хүмүүсийг сургаж байгаа. Ирэх зургаадугаар сараас шүдний эмчийн туслах сувилагчаар 13 хүнийг сургана. Засгийн газрын шийдвэрээр хоёр жилийн өмнө эрт илрүүлгийн аян эхэлсэн. Өсвөр насныхны дунд амны хөндийн өвчлөл их зонхилж байгаа. Мөн насанд хүрэгчдэд хоол боловсруулах замын эмгэг бүртгэгдсэн. Энэ өвчнөөс сэргийлэх, урьдчилан сэргийлэхэд хүн амын дундах өвчлөл эрс буурна. Тиймээс 10-20 жилийн дараах эрүүл иргэнийг бэлдэхийн тулд шүдний хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ.  

 

Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх дижитал системтэй

 

-Өнгөрсөн онд найман суманд эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний эрт илрүүлгийг зохион байгуулсан. Нэлээдгүй өвчлөл илэрсэн. Даатгалтай иргэдэд үнэ төлбөргүй хийлээ. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхдээ гурван сарын аян явуулна. Тиймээс үр дүн гарна гэж найдаж байгаа. Мөн бид иргэдийн эрүүл мэндийн дунд судалгаа тогтмол хийдэг. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас статистик мэдээлэл авна. Тулгамдаж байгаа асуудал, эрсдэлээ тооцохдоо мэргэжилтэн бүр анхаардаг. Үүнд үндэслэж цаашдын зорилтоо гаргах жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин