Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Э.Сумьяажаргал, Э.Бошигт, Д.Батмарта, М.Амартүвшин, С.Алтансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцжээ. 

 Шүүхээс  шүүгдэгч Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт /Хүний эрүүл мэндэд зэвсэг ...хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт /хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд зургаан жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд  нэг  жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Сумьяажаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй, эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин