"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ “Бидний сувилагч–Бидний ирээдүй” сувилахуйн тусламж, үйлчилгээнд эдийн засгийн хүч, нөлөө уриатайгаар Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа, аймаг, нийслэлийн болон бусад салбарын  харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын төлөөлөл нийт 2500 хүн уулзалтад оролцов.

 

Монгол Улс 14 мянга гаруй  сувилагчтай

 

Энэ удаагийн Олон улсын сувилагчдын өдөрт зориулан “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл”, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл” сэдэвт дөрвөн салбар хуралдаанаар сувилахуйн салбарт гарсан ололт амжилт, хөгжил дэвшил, шинэчлэл, цаашдын хэтийн төлвөө тодорхойлон хэлэлцлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт нийт 66 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас 14 мянга гаруй нь сувилагч техник, технологийн эрин үед робот компьютер, техник технологиор орлуулж үл болох мэргэжлийн нэг нь сувилагч мэргэжил юм.

Сувилахуйн тусламж үйлчилгээнд хандах үзэл бодлыг өөрчлөх, хэтийн төлөвлөлт, зөв зохицуулалттайгаар хөрөнгө оруулалт хийх нь улс орны эдийн засгийн болон нийгэмд ихээхэн ашиг тустай болохыг ойлгуулах зорилгоор “Бидний сувилагч–Бидний ирээдүй” Сувилахуйн тусламж, үйлчилгээнд эдийн засгийн хүч, нөлөө уриатайгаар тэмдэглэж байна. Мөн энэ жилийн уриатай уялдуулан сувилахуйн тусламж, үйлчилгээ нь хөрөнгө оруулалт хийх шаардлагатай салбар гэдгийг бодлого боловсруулагчид, орон нутгийн удирдлагуудад танилцуулж ойлгуулах, ард түмэн ч хөрөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг сурталчлан таниулах нь чухал гэдгийг салбарын сайд С.Чинзориг хэллээ.

 

Сувилагчдын цалинг 2023 онд дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгын хүрээнд сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэл зүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг шийдвэрлэснийг онцоллоо.

Сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, анхан шатлалд эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгааг тэрээр хэллээ. Мөн энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэлэмжийг өргөх болон “Эрүүл монгол хүн”-ий төлөө хамтран зүтгэхийг уриалав.

Монгол Улсын Засгийн газар сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, манлайлал, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2023 онд 17 нэр төрлийн цогц ажил хийсэн байна. Тухайлбал, 200 гаруй сувилагч, эх баригчийг хилийн чанадад сургалтад хамруулж, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварын таван бүлэг цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж, түгээмэл үйлдлийн 29 стандартыг шинэчлэн, сувилагчдын цалинг 2023 онд дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ.

Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн гавьяат сувилагч Д.Шаалайхүү “Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт 32 жил сувилагчаар ажиллаад гавьяаны амралтаа авсан. Сувилагч бол эмчийн заасан заавраар өвчтөнтэй тулж ажиллаж, асарч халамжилдаг  хүн. Сувилагч хүн өмссөн хувцас, өвчтөнтэй харьцах харьцаандаа үргэлжид анхаарч байх хэрэгтэй. Удаан ажиллаад ирэхээр харах харцаараа өвчтөнөө мэдэрдэг болчихдог. Бидний үед одоогийнх шиг байсангүй. Тариураа угааж ариутгаж хэрэглэдэг байлаа” гэв.

Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн бариа заслын сувилагч Ц.Төмөрбаатар “Сувилагч мэргэжлээрээ ажилладаг эрэгтэй хүн бол ховор байдаг. Сувилагч мэргэжил гэдэг хүний зовлон, өвдөж буй өвдөлтийг цуг үүрэлцдэг гэж боддог. Эмнэлгийн байгууллагыг эмчгүйгээр, тэр тусмаа сувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өвдөж шаналсан хүнд тусалж үйлчилж тэдний шаналсан царай, амнаас гарсан үг бүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч асран сувилж тэнхрүүлдэг. Өвчтөнд эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгааг олгож бүхий л талаас нь туслан дэмжиж эцэст нь гэрт нь үдэн гаргадаг ариун үйлстэн бол сувилагч юм. Сувилагч хүн ямар ч өвчтөний зөвлөгч, туслагч, асрагч дэмжигч байдаг. Энэ сайхан мэргэжлийг эзэмшсэндээ би цаг үргэлж бахархдаг” гэв.

Баян-Өлгийн аймгийн хилийн цэргийн 0165 ангийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч М.Алмагүл “1989 онд төгсөөд сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Сувилагчаар ажиллаад 35 жил болжээ. 2000 оноос хилийн цэргийн 0165 ангид ажиллаж байна. 2020 оноос манай застав магадлан итгэмжлэгдсэн. Гурван их эмч, нэг бага эмч, нэг асрагч, дөрвөн сувилагчтай. Энэ жил өргөжөөд бүсийн эрүүл мэндийн төв болж байна.  Эмч нар оношилж, эмчилгээ бичиж өгнө. Харин сувилагч тухайн хүний эмийг нь өгч, тариаг нь гардаж хийнэ. Өвчинтэйгөө тасралтгүй 24 цаг байдаг. Тиймээс маш сайн сонсогч байж, тухайн хүнийхээ сэтгэлзүйг өргөж урам өгч дэмжих шаардлагатай болдог. Ер нь өвчтөн бүрийнхээ сэтгэлзүй, орчин, хооллолт, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэгт анхаарал хандуулж байж өвчтөн маань эрүүл, саруул болно шүү дээ. Энэ л хамгийн сайхан нь байдаг. Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа л өвчтөнийг эрүүл болоход маш чухал үүрэгтэй” гэв.

Өмнөговь аймгийн Номгон сумын эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Г.Болормаа “Сувилагчаар ажиллаад нэг жил болох гэж байна. Төгсөөд Өмнөговь аймгийн Номгон суманд ирж ажилласан. Хөдөө очиж ажиллахад цэвэр агаар, амьдрах орчинтой, төв газрыг бодвол иргэдийн ачаалал бага байдаг. Манай аймагт ажиллаж буй төрийн албан хаагчдад сар бүр нутгийн дэмжлэг хэмээн 360 мянган төгрөгийн цалингийн урамшуулал олгодог. Тиймээс Улаанбаатарт ажиллахаас илүү өндөр цалин олгодог. Манай байгууллагын 20 хувь нь залуучуудаас бүрдсэн. Өвдсөн хүн асаргаа сувилгаагаа хийлгээд, эдгээд “танд баярлалаа” гэж хэлэх мөч хамгийн сайхан байдаг. Цаашид мэргэжлээ дээшлүүлэх, дахин сурах хүсэлтэй байгаа” гэв.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 33 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 33 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 33 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 33 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 33 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 33 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 33 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 33 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 33 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 33 мин