О.Цогтгэрэл: Эрх баригчид сонсгол хийх дургүй байна

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хуваарь ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдах байсан ч эрх баригч намын бүлэг хуралдсангүй.  Харин АН-ын бүлэг хуралдаж, орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийнхээ байр суурийг сонсчээ.   Бүлгийн хурлын талаар   АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдлээ. Монгол Улсад ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй гэж үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусмаа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачхаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна.  Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 -Отгон чуулганаар олон хуулийг яаралтай горимоор түргэн, түүхий баталлаа. Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Хэд хэдэн хуулийг сайжруулж, батлах ёстой. Бид уул уурхайн баялгийг ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулиуд амьдрал дээр хэрэгжихэд хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил байхгүй боллоо. Ирэх хоёр, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг. Эрчим хүч, бензин шатахууны асуудал тодорхойгүй байна. Үлдсэн хугацаанд эрх баригчид улс орноо, ард түмнээ бодож, амлалтаа биелүүлж, хариуцлагатай ажиллахыг уриалж байна" гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

 

Энэ солиотой пиздаагийн ярьж байгааг сонсовуу?! Газрын сонсгол хийх гэсэн зугатаад хуралдаа суухгүй ирц нь хүрэхгүй байхад өөрөө хэргийн эзэнээ мэдэхгүй муу блл захын хар овоохой гэж МАНамаа муулаад сууж байх юм. Өөрөө их нотой нөхөр байна лээ. Артайгаа шоронруу маршлах байх.
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17