“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонгост долоон жил амьдарч байгаад Монголдоо ирээд жил хагас болж байна. Цөөнгүй жил хүний нутагт амьдарсан тэрээр эх орондоо ирээд хүн шиг амьдаръя гэж хичээж зорьсон ч санасандаа хүрч сайхан амьдарч чадсангүй. Барилгын бригад ажиллуулахаар хүмүүстэй нийлж ажилласан ч ажлын хамтрагчид нь нэг бол архи ууж алга болоод нэг бол гэрээт ажлаа хойшлуулж нүүрийг нь түлсээр өдий хүрч байгаа нь энэ. Одоо түүнд нэг л хүсэл бий. Хаашаа ч хамаагүй виз хөөцөлдөж гадагшаа гарах. Олон Монгол залуусын адил хаашаа ч хамаагүй яваад тэндээ үлдэж хөдөлмөрөө хүн шиг үнэлүүлж, сайхан амьдрах нь түүний хамгийн том зорилго болжээ. Хоёрхон жилийн өмнө Монголдоо ирээд сайхан амьдарнаа гэж мөрөөдөж байсан түүний хүсэл одоо хаашаа ч хамаагүй явъя гэх итгэл муутай үгсээр солигджээ.

Х бол жирийн л нэг Монгол залуу боловч ижил “мөрөөдөл”-тэй  Монголын мянга мянган залуучуудын төлөөлөл. Үнэхээр ч эх орондоо сайхан амьдрахаар зорьж ирсэн түүн шиг олон залуу Монголоос боловсноор дүрвэх хүсэлтэй байна.

Монгол Улсын 220 мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдардаг.  Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авчээ. Тэдгээрийг насны ангиллаар эрэмбэлвэл 18-23 насныхан голдуу суралцаж байгаа бол, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаадад амьдарч байна. Мөн гадаадад байгаа монголчуудын 70 гаруй хувь нь баклавр, магистр, докторын зэрэгтэй иргэд байгааг тогтоосон байна. Гэвч дээр дурдсан судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд олонх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дээд боловсролтой иргэд байсан юм.

Аливаа улс орны ажиллах нөөц боломжоо хэр ашиглаж чадаж байгаа, иргэд нь гадагш тэмүүлсэн өөр улс орнуудад цагаачлах хандлагатай эсэхийг хэмждэг “Brain drain index” гэж бий. “Тархины урсгал” ч гэж махчлан орчуулж болох энэхүү ойлголтын хувьд улс орны нөөц боломжоо дотооддоо ашиглаж байна уу. Залуучууд мэргэшсэн мэргэжилтэнгүүд нь гадагшаа тэмүүлж байна уу. Ажил амьдралын таатай нөхцлийг бүрдүүлж чадсан уу зэрэг олон асуудлаар нь улс орнуудыг эрэмбэлж гаргадаг. Тус индексээр манай улсын “тархины урсгал” 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.2 болж нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтээр бид 177 орноос 2007-2023 оны дүнгээр 123 дугаарт жагсаж байна. Дээрх жагсаалтад хэр урд бичигдэж байна, төдий чинээ brain drain ихтэй байна гэсэн үг. Манай улсын хувьд 177 орноос 123 дугаарт бичигдэж байгаа нь тийм муу биш боловч бас сайнгүй үзүүлэлт юм.

“Brain drain index-ээр Африкийн Samoa, Ямайк, Палестин, Украин зэрэг улс орнууд эхний байруудад оржээ. Мэдээж нэрсээс харахад л улс төрийн нөхцөл байдал сайнгүй, дайн самуунтай байгаа эдгээр улс орнууд хамгийн эхэнд бичигдэж буй.

Дэлхийн хэмжээнд Brain drain-ий хэд хэдэн голлох шалтгаан бий.  Улс үндэстний улс төр нийгмийн нөхцөл байдал, үймээн самуун, бусад улс оронд мэргэжлийн таатай боломж байгаа эсэх, эсвэл амьдралын өндөр түвшнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэл зэргийг голлох шалтгаанууд гэж үздэг. Мэдээж үүн дээр илүү сайн цалин, тэтгэмж зэрэг амьдралын баталгааг хэр хангасан байдал гол нөлөө үзүүлдэг.

Тархины урсгалаа дотооддоо тогтоон барих, боломж болгон ашиглахыг уриалсан “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг өчигдөр МУИС-д боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн нэрийг шууд утгачлан орчуулвал гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн оюунлаг боловсон хүчнийхээ чадвар чадамжийг зэврүүлж хаях биш, бүрэн утгаар нь ашиглах гэж энгийнээр буулгаж болно.

Манай улсын хувьд ч залуучуудын орон гэгддэг ч олон монгол залуус гадаад орнуудад мэдлэг боловсрол эзэмшиж ирсэн ч тэр болгон сурсан мэдсэн мэргэжлээрээ ажиллах нь ховор. Энэ талаар ч өчигдөр болсон “Brain drain to brain gain” нэртэй хэлэлцүүлэгт ирсэн залуусын олонх нь  санал бодлоо хэлж, өөрсдөдөө тулгарч байгаа бэрхшээл, асуудлуудаа хамтдаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт 2010 оны үед Засгийн газраас хэрэгжүүлсэн "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, суралцаж байгаад ирсэн эрдэмтэн, докторууд голдуу цугласан байсан юм. Тэдний хувьд хамгийн их тулгардаг бэрхшээл нь хөдөлмөрийн үнэлэмж бага, цалин хөлс хүрэлцдэггүй, ялангуяа аливаа судалгааны ажил хийхэд бэрхшээл их байдгийг онцолсон. Эдгээр шалтгаануудын улмаас эх орондоо ажиллахаас илүү хилийн чанадыг зорих хүсэлтэй байгаагаа ч цөөнгүй залуус илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, нийгмийн баталгаа, амьжиргаанд хүрэхтэй үгүйтэй  байдаг цалин хөлсний асуудал мэдээж үүн дээр Монголын агаар орчны бохирдол зэрэг дам шалтгаанууд манай улсын “brain drain”-ий гол шалтгаанууд байсаар байна. Мөн Монголдоо ирж сайхан амьдрахыг хичээж зорьж зүтгэж байгаа тэдгээр залуусаас гадна гадаадын орнуудад ажиллаж байгаа залуус эх орондоо буцах бодолгүй байгаа гэсэн таатай бус судалгааны дүнг дээрх Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байгаа юм.

2010 оны үед Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг зарлаж, гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирэхийг уриалж байсан. Тухайн үед Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд амьдралын таатай орчинг бүрдүүлнэ, гадаад дотоодод төгссөн хүмүүсийг цалин тэтгэвжийг хангалттай нэмэгдүүлнэ, бүр орон сууцны хороолол хүртэл барина хэмээн амлаж байсан ч тэгсхийгээд мартагдсан.

Тэгвэл бид одоо судалгааны дүн хараад халаглаж суух биш, гадагш  чиглэсэн энэ урсгалыг зогсоох талаар бодитоор арга хэмжээ авч, мартагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийн үргэлжлэл болгож “Brain Drain”-ийг “Brain Gain” болгох урт хугацааны бодлогоо дорвитой шийдэх цаг нь болсон.

Ямартай ч энэ ажлын эхлэл гэж хэлж болохуйц сайн санаачилгыг Засгийн газраас эхлүүлээд байгаа нь сайн хэрэг. Засгийн газрын урт хугацааны бодлогод “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг  эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилт бий. Тиймээс “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой алхам болж байна. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Их хурлын гишүүн Б.Баярсайхан нарын төрийн төлөөллүүдээс гадна гадаадад ажиллаж амьдарч байсан монголчуудыг төлөөлж Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн лаборатийн орлогч захирал академич О.Чулуунбаатар, Кембрижийн их сургуулийн судлаач Т.Ганбаатар, НАСА-ын төвийн судлаач Б.Баярбадрах нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын хувьд тархины урсгалаа гадагш урсгах бус дотооддоо хэрхэн тогтоон барихын чухлыг онцолсон энэхүү хэлэлцүүлгийг аль болох олон удаа зохион байгуулах, ингэхдээ илүү бодитой үр дүнтэй байлгах талаас нь анхаарч төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.

 

Brain drain-ий хамгийн гол үр дагавар юу вэ?

 

Тархи урсгалын хамгийн гол нөлөөг зөвхөн нүүж байгаа хүмүүсийн тоогоор бус тэднийг хүлээн авч байгаа газар нутгийн ачааллаар голлон хэмждэг. Өөрөөр хэлбэл, очиж байгаа газарт нөлөлөх ачаалал эргээд маш их дарамт үүсгэдэг бол эсрэг талд хүн хүчний хомсдолд хүргэдэг гол хор уршигтай. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт гэхэд, ажилдаа сайн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд гадаад улс орнуудыг зорьсноор улс орнуудад мэргэшсэн эмч нарын хомсдол үүсч цаашлаад энэ нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндтэй шууд хамааралтай гинжин хэлхээ болж хувирдаг. Мөн эдийн засгийн талаас нь харахад ч улс орнууд ажиллах хүчээ алдсанаар тэднээс цуглуулж болох татварын орлогоо бүрдүүлж чадахгүй алдагдалд орох, түүгээр санхүүжих томоохон төслүүд гацаанд орох гэх мэт эрсдэл бий болдог. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нэг салбарт нөлөөлөх бус нийт салбарын уялдаа холбоо алдагдах, цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийг тушсан урт хугацааны гацаа болдог учир зайлшгүй анхаарч, тэнцвэржүүлэх шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 49 мин