О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагч, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

2024-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /05.13/ ээлжит мэдээлэл хийлээ.  Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна.Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусваа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Отгон чуулганаар олон хуулийг яаралтай горимоор түргэн, түүхий баталлаа. Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Тооцоо судалгаагүй хуулиудаар монгол төгрөг цаас болж байна. Хэд хэдэн хуулийг сайжруулж, батлах ёстой. Ард түмэн их хэрсүү болж, ямар үйлдвэр барьж, иргэдийн амьдралыг дээшлүүлэв гэдгийг асууж байна. Гэтэл эрх баригчид биднийг дахин сонгоод өгөөч ээ гэж гуйж явна. Нөгөө л үлгэрээ яриад явж байна. Бид уул уурхайн баялгийг ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулиуд амьдрал дээр хэрэгжихэд хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил байхгүй боллоо. Ирэх хоёр, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг. Эрчим хүч, бензин шатахууны асуудал тодорхойгүй байна. Үлдсэн хугацаанд эрх баригчид улс орноо, ард түмнээ бодож, амлалтаа биелүүлж, хариуцлагатай ажиллаач ээ. Иргэд та бүхнийг хүлээж авахгүй байна шүү дээ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ гахай хоншоорт хавсар намын дарга болчихсон юмуу?! Увсчууд минь үүнийг хол өшиглөн хөөсүгэй!!!
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин