“Монголын шилдэг нийтлэл”-д бүтээлээ нийтлүүлсэн анхны редакц "Эргэлт" болов

2024-05-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Монголын шилдэг нийтлэл”  ботийн "ЭРГЭЛТ-88" I, II цуврал бүтээлийн нээлт боллоо. Тус бүтээл нь “Монголын  шилдэг нийтлэл” 99 цувралын нэг хэсэг  нь юм. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын 12 сэтгүүлчийн 150 гаруй бүтээл багтсан байна. Тухайлбал, Э.Хүрэлбаатарын “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд” цуврал, Б.Энхмартын “Өнө мөнхийн хөх уул”, Б.Цогтбаярын “Хотын газраар хөгжигсөд”, Д.Чанцалдуламын “Шорон шиг буудлын өрөөнд согтуу хятадад зодуулж яргалуулаад хэвтэж байснаа мартмаар байна”. Залуу сэтгүүлч Б.Гүнжидийн  “Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх” А.Азсайханы “Дуртгал: Маршал Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоотын үүднээс…”, Д.Бямбасүрэнгийн “Монголын парламентын туг”, Х.Доржпаламын “Хүрэн баавгай “унагасан” хүчит аварга Д.Гомбожавын тухай”, О.Эрдэнэтунгалагийн “Ө.Индра: Монгол гэсэн нэрээр овоглож тэмцээнд оролцох нь тамирчны хүртэх хамгийн том алдар”, Б.Хонгорзулын “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх”, Н.Отгонбаатарын “Б.Зундуй: Ах нь цанын улсын дээд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоож явлаа шүү дээ” тэргүүтэй бүтээлүүд багтжээ. 

Эхний ботид Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдулам, Улс төрийн мэдээллийн албаны дарга Б.Бадралмаа нарын сурвалжилсан тэмдэглэл, хөрөг, аян замын тэмдэглэл, улс төрийн томчуудын хууль бусаар мөнгө “идсэн” эдийн засгийн гэмт хэргийг илчилсэн баримтууд бий. Харин хоёр дахь ботид Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий редактор Б.Энхмарт, сэтгүүлч Б.Гүнжид, Х.Доржпалам, А.Азсайхан, Д.Бямбасүрэн, О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул, Н.Отгонбаатар нарын дурсамж ярилцлага, хөрөг тэмдэглэл, Монголын гэрэлт ирээдүй болсон залуу уран бүтээлчдийн хүсэл, тэмүүлэл дүүрэн ярилцлагууд багтсан байна.

Ерөнхий редактор СГЗ, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн “Монголын сэтгүүл зүйн гурван үеийнхэн цугласан байна. Ахмад, дунд, залуу үеийхэн. Залуу үеийн хамгийн тод төлөөлөл Эргэлт.мн сайтын залуус байна. Тэднийг хараад хайр хүрсэн, нийтлэлүүдийг нь уншаад баярласан. Тиймээс гурван үеийн сэтгүүлчдийг номын нээлтээр уулзуулж байгаадаа үнэхээр баяртай байна. Сая дэлгэцээр тэднийг баяртай, чадалтай хүмүүс болохыг харууллаа. Э.Хүрэлбаатар хүү өнөө цагийн чадамгай залуу хүч түрж гарч ирж байгааг өмнөх номоос харж байсан. Өнөөдөр шинэ үеийн удирдагч, эрхлэгч нар төрж байгааг энэ бүгдээс харж бахархаж байна. Олон үйл явдал байдаг. Хамгийн сайхан үйл явдал ном нээх. Бүтээсэн бүтээлийнхээ нээлтийг хийх шиг сэтгэл хөдөлгөсөн зүйл үгүй. Ийм сайхан нээлт хийж байгаа залуустаа уран бүтээлийн амжилт хүсье. Би 88 ботид орсон 12 сэтгүүлчийн бүтээлийг 10 хоног  сууж уншсан. Учир нь өмнөх үг  бичих үүрэгтэй. Тиймээс уншиж бичнэ. Уншсаны дараа сэтгэл их хөдөлсөн. Миний амьдралын 10 хоног зүгээр өнгөрсөнгүй. Итгэж боох ирээдүй өсөн үржиж, соёолон цэцэглэж байна. Өвгөн сэтгүүлч миний сэтгэл үнэхээр сайхан байсан. Уншсан бүхнээ тэмдэглэж аваад өмнөх үгээ бичсэн. Монголын сэтгүүл зүйд эргэлт авчрах залуус гэж нэрлэсэн. Үнэхээр эргэлт авч ирж байгаа залуус шүү. Гарчгийнхаа дор давхар гарчиг өглөө. Уйлж дуулж, уурлаж бичсэн шүү. Урлагийн хүмүүсийн тухай уншихад дуу дуулмаар санагдсан. Манай залуу сэтгүүлчид олон хүнийг олж харж, нээж гаргажээ. Б.Энхмартын Япон Монгол эхийн тухай уншаад уйлсан. Ээж хүн  ямар гайхамшигтай юм. Б.Цогтбаяр, Д.Чанцалдулам нарынхаа мушгих сэтгүүл зүйн төрлөөр бичсэн бүтээлийг уншаад уур хүрсэн” гэв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Өнөөдөр манай салбарын хувьд түүхэн өдөр тохиож байна. Хоёр сайхан номын нээлт болж байгаа юм. Эргэлт.мн сайтын хамт олондоо баяр хүргэе. Салбарын эрхлэгчээр томилогдсоны дараахан Баасансүрэн багштайгаа уулзсан. Нийтлэлийнхээ номын тодорхой хувьд залуучуудынхаа бүтээлийг оруулна гэж санал тавьсан. Залуучуудын бүтээлийг харж байгаадаа баяртай байна. Энэ санаачилгыг гаргасан Баасансүрэн багшдаа салбарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Сэтгүүл зүйн бүтээлийн цуврал гарч байгаад баяртай байна. Цаашид хийж хэрэгжүүлэх ажил олон бий. Манай салбар нэвтэрхий тольгүй үлдсэн. Тиймээс сэтгүүл зүйн нэвтэрхий толь бүтээхээр ажилдаа орсон байгаа” гэлээ.

Эргэлт.мн сайтын ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар “Монголын шилдэг нийтлэл” 99 боть олон жилийн турш тогтвор суурьшилтай хэвлэгдэж ирсэн. Үе үеийн сэтгүүл зүйн уран бүтээлчдийн бүтээлийг туурвиж ирсэн. Энэ удаа залуучуудын бүтээлийг оруулахаар болсон. Түүх бүтээсэн хүмүүсийн ихэнх нь орсон гэдгийг Т.Баасансүрэн гуай хэлдэг. Тиймээс залуучууд бүтээлээ орууллаа. Манай хамт олон өдөр тутмын сонины гал тогооноос гарсан редакц учраас бичвэрийн төрлөөр дагнаж уран бүтээлээ туурвиж байна. Бид өнгөрсөн хугацаанд олон газар очиж, сурвалжилга гаргасан. Бидний зүгээс даацтай гэж бодсон бүтээлээ номд багтаалаа. Хоёр жилийн өмнө Эргэлтийн ном сан буюу ярилцлага, аян замын тэмдэглэл, эрэн сурвалжилгаар 10 ном гаргасан. Үүний дараа Монголын шилдэг нийтлэлийн 88 боть буюу хоёр цуврал мэндэлж байна” гэсэн юм.

Сэтгүүлч Б.Цогтбаяр “Монголын шилдэг нийтлэл” 99 цувралд Эргэлт.мн сайтын сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлүүдээсээ шилж орууллаа. Бүтээлээ уншигчдад хүргэж байгаадаа баяртай байна. Монголын шилдэг нийтлэлийн "ЭРГЭЛТ-88" I, II цувралд бид бүхэн улс төр, урлаг уран сайхнаар хязгаарлагдахгүйгээр бүх салбарыг бичихдээ сэтгүүл зүйн бүх бичлэгээр туурвисан. Магадгүй хүмүүс уншаад нэгийг бодох байх. Манай ерөнхий редактор Т.Баасансүрэн ах хэлсэнчлэн уншигчдад нэгийг бодогдуулна. Мөн уншаад уярч, уйлж, уурлаж болно. Бүтээлд ярилцлага, улс төрийн нийтлэл, эрэн сурвалжилга, эдийн засгийн гэмт хэргийн материалууд, залуу уран бүтээлчдийн ярилцлагууд бий. Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын  аян замын тэмдэглэлээр туурвисан бүтээлүүдээр эхэлж байгаа. Ерөнхий редакторын сонирхолтой ярилцлагууд. Цаашлаад сэтгүүлч, уран бүтээлчдийн бүтээлүүд багтсан гэдгийг онцолъё.  Энэ бүхний ард их хөдөлмөр шингэсэн. Бид үгээрээ, үзгээрээ бичиж байгаа учраас үнэн, алдаагүй байх чухал.  Монголын шилдэг нийтлэл ботид бид бүхэн бүтээлээ оруулж байгаа нь нэр хүндийн хэрэг, нөгөөтээгүүр их хариуцлага. Тиймээс бид багагүй хугацаанд бүтээл дээрээ ажилласан. Найруулга үг үсгийн алдааг анхаарлаа. Хэвлэгдсэний дараа уншигчдад ямар харагдах зэргийг нь бодсон. Би сайтдаа эдийн засгийн гэмт хэрэг болон эрэн сурвалжлах чиглэлээр бүтээлүүд бичдэг. Миний хувьд “Монголын шилдэг нийтлэл”-д эрэн сурвалжилсан бүтээлүүдээ багтаалаа. Сүүлийн үед Улаанбаатар хотод газрын асуудлууд хүчтэй яригдаж байна. Гараад явахад түгжрэлд утаа нь иргэдэд бухимдал төрүүлдэг. Энэ бүхний эцийн шалтгаан нь 20 жилийн тэртээгээс Улаанбаатарын газар олголтыг замбараагүй хийсэн. Үүнээс нь төлөвлөлт буруугаар явсан. Тиймээс өнөөдрийн түгжрэл, бухимдал төрүүлэх зүйлс үүссэн байна. Хэзээ ямар даргын үед алдаа гарчхав, хэн тэнд барилга, байгууламж барив энэ асуудлыг эрэн сурвалжилж бүтээлдээ багтаалаа” гэсэн юм.

Сэтгүүлч Д.Бямбасүрэн “Монголын шилдэг нийтлэл 99 ботид бүтээлээ оруулна гэдэг төсөөлөөгүй мөрөөдөл. Учир нь сэтгүүлчээр ажиллаад амжилттай явсан ч бүтээлээ нийтлүүлнэ гэж бодоогүй. Учир нь энэ номд алдартай сэтгүүлч, зохиолчид бүтээлээ нийтлүүлдэг. Өмнө дугааруудыг нь харахад их олон мундаг хүмүүс бүтээлээ нийтлүүлсэн байдаг юм билээ. Манайх бүтээлээ нийтлүүлж байгаа анхны редакц гэдгээрээ онцлог. Манай Эргэлт.мн мэдээллийн сайт энэ жил дөрвөн жилийн ойгоо угтаж байна. Энэ хугацаанд хийсэн бүтээлүүдээсээ сорчилж хадаас материалаа багтаалаа. Та бүгдийн бүтээлийг “Монголын шилдэг нийтлэл”-д хэвлүүлнэ гэхэд дор бүрнээ сайн бичсэн материалаа бодох жишээтэй. Мөн сүүлд шинээр гаргасан хөрөг нийтлэл, ярилцлагууд багтсан. Ерөнхий эрхлэгч маань бидэнд “сайн бүтээлтэй байх хэрэгтэй, сайн бичих ёстой” гэж үргэлж захидаг. Эхэндээ  сайн  бүтээл гэж юу байх бол гэж их боддог байсан. Өдөр тутамдаа нийтлэл, ярилцлага бичээд сэтгүүлч болчихлоо гэж ханаад байдаг. Харин сайн зүйл нь баримттай, хүний ховор содон түүх, уншвартай бүтээл багтана” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 53 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 53 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 53 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 53 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 53 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 53 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 53 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 53 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 53 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 53 мин