Хүн бүр мод тарих боломжтой “Хамтын ойн төгөл”-тэй боллоо

2024-05-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газартай 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, гарын үсэг зурж, 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлжээ. Төслийн зорилго нь Монгол Улсыг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, хот, суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэх юм. “Ногоон хэрэм” төсөл 17 орчим жилд гурван үе шаттай хэрэгжиж байна. Төслийн нэгдүгээр үе нь цөлжилт эрчимтэй явагдаж буй говь, хээрийн бүс нутгууд. Хоёрдугаар шат нь ойжуулалтын талбай, мод үржүүлгийн газруудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөх, Улаанбаатар хотын Дамбадаржаад "Хотын ой"-г байгуулж нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжийг бий болгожээ. Харин гуравдугаар үе шат хэрэгжиж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор дахь талбайд “Хамтын ойн төгөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болж Ойн газрын дарга Б.Оюунсанаа, БНСУ-ын Элчин сайд Чуэ Жин Вон, Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн, “Ногоон хэрэм” төслийн захирал И Сон Гил болон албаны бусад хүн оролцлоо.

“Хамтын ойн төгөл”-ийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 12.9 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Талбайд 21 зүйлийн 10 мянган мод тарих зураг төсөл боловсруулсан байна. Нээлтийн өдөр гацуур, нарс, шинэс, далан хальс, буйлс, голт бор, монос гэсэн гурван зүйлийн шилмүүс, зургаан зүйлийн навчит мод, нийт 221 ширхэг мод тарив. Төгөлд иргэд мод тарих боломж нээлттэй бөгөөд арчилгааг гурван жилийн турш “Ногоон хэрэм” төсөл хариуцан ажиллана. Энэ төгөл нь цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ. 

Нээлтийн үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Хамтын ойн төгөл”-ийн талбайн зураг төслийг гаргасан, Сөүлийн их сургуульд гадна тохижилтоор бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Б.Ганзориг, “Ногоон хэрэм” төслийн дарга И Сон Гил нарын байр суурийг сонирхлоо. 

 

Ойн газрын дарга Б.Оюунсанаа:Олон улсын байгууллагууд  хамтран ажиллах саналаа ирүүлж байна

-“Ойн төгөлийг олон нийтийн оролцоотойгоор бий болгох юм. Хүссэн хүн бүр энд ирээд мод тарьж болно. Мэргэжлийн хүмүүс заавар, зөвлөгөө өгнө. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Олон улсын байгуллагууд ч хамтран ажиллах саналаа ирүүлж байна. Модоо тариад, арчиж, тордоод ойн төгөл бий болгосноор цаашид олон нийтийн амарч, аялж зугаалах нээлттэй талбай болгох юм. Горхи-Тэрэлж бол байгалийн цогцолборт газар. Нөгөө талаар аялал, жуулчлалын том бүс нутаг. Тиймээс энд аялж ирсэн хүмүүс ойн төгөлөөр орж зочлоод ойн талаар ойлголт, ач холбогдлын талаар мэдээлэл авах боломжтой.

“Ногоон хэрэм” төсөл 17 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжиж байна. Гурав дахь үе шатад Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 15 га талбайд, орчин үеийн багаж, техник, тоног төхөөрөмжтэй, их хэмжээний тарьц, суулгацыг үйлдвэрлэх хүчин чадалтай, механикжсан том мод үржүүлгийн газрыг байгуулж байна” гэв.  

 

“Хамтын ойн төгөл”-ийн талбайн зураг төслийг гаргасан, Сөүлийн их сургуульд гадна тохижилтоор бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Б.Ганзориг: Мод амьтай гэдгийг ойлгох хэрэгтэй

-“Албан байгууллага, хувь хүн хэн ч байсан ирээд мод тарихаар газрыг төлөвлөсөн. Хэрэв та мод тарихыг хүсвэл эхлээд “Ногоон хэрэм” төсөлтэй холбогдоод цаг авна. Ингээд зургийн дагуу аль хэсэгт тарьж болохыг зааж, мод тарих нүхийг бэлдэж өгнө. Зүгээр ч нэг төлөвлөөгүй. Нарс, шилмүүсийг энд тарина. Түүний дор ургах дуртай далан хальсыг хажууд нь гэх мэтчилэн бүх талбайг төлөвлөсөн.

Хүмүүс төгөл, парк хоёрыг ялгадаггүй. Энд явган хүний замыг асфальтаар хучихгүй. Ойн төгөл яг л байгалиараа байна. Гол, ой мод хоёрын холбоос нь энэ төгөл байх төлөвлөгөөтэй юм. Голын хойд хөрсөнд нарс, шилмүүс ургах боломжгүй. Харин хус мод ургана. Энэ мэтчилэн бүх судалгааг хийсэн. Энд 21 төрлийн мод ургуулна. Энэ дунд усанд дургүй мод ч бий. Тиймээс голоос хол хуурай газар, салхи ихтэй газарт тарина. Үүнээс гадна моддын цэцэглэх хугацааг мөн судалсан. Мод тарих нүхнүүд хол, хол байгаа. Модыг найман жилийн дараа ургах хэмжээ, зай талбайг тооцож тарих ёстой. Ойрхон тарьчихаад дараа нь зөөнө гэж байхгүй. Бидний ажил амьтай зүйлээр дизайн хийж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг онцлогтой мэргэжил. Машины дуу чимээнд стрессдээд үхдэг мод ч бий. Мод амьтай гэдгийг ойлгох хэрэгтэй".

 

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төслийн дарга И Сон Гил:“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж ажиллана. “Тэрбум мод сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Л.Амар нар хамтын ажиллагааны санамж бичигт 2023 онд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслөөс “Хамтын ойн төгөл”-ийг байгуулж, бүх нийтийг мод тарихыг уриалах зорилготой ажиллаж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 36 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 36 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 36 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 36 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 36 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 36 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 36 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 36 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 36 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 36 мин