Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа. Авга хошуу нь эртний овог аймгаас үүссэн бөгөөд “авга ах” гэсэн утгатай ажээ. Тус овог аймгийн ахлагч нь Чингис хааны дүү Бэлгүүдэйн удмын хойчис тул “Авга” аймаг хэмээн нэрлэж өнөөдрийг хүртэл уламжлан хэрэглэсээр иржээ. Авга хошуу нь Шилийн гол аймгийн төв хойд хэсэгт байрладаг, гурван суурин, дөрвөн сум, 71 малжих гацаа, дөрвөн нийгэм тойрогтой аж. 40 мянга орчим хүн амтай бөгөөд үүний 55.1 хувь нь монгол үндэстэнтэй. Энэ нь монгол үндэстэн ихээр төвлөрсөн, олон үндэстэн хамтран суурьшсан бүс нутаг юм. 2022 онд ДНБ 4.56 тэрбум юаньд хүрч, 5.3 хувиар өссөн байна. Улсын төсвийн нийт орлого нь 431 сая юаньд хүрсэн бөгөөд энэ нь 44.85 хувиар өсөж, хот, хөдөөгийн байнгын оршин суугчдын нэг хүнд ногдох ашигтай орлого тус тус 46, 36 мянган юаниар нэмэгджээ. Мөн энэ онд нийт мал сүргийн тоо 1.688.600-д хүрсэн бөгөөд үүнээс том мал 279.200, бага мал 1.409.400-д хүрч 2022 онд 915.300 толгой малыг худалдаанд өгч, хашаандаа 820 мянган толгой мал үлдсэн байна. Авга урунк хонь, урунк хонины мах, авга хар адуу, авга цэгээ нь үндэсний газар зүйн бэлгэ тэмдгийн гэрчилгээний барааны тэмдгээр хүлээн зөвшөөрөгджээ. 2019 онд Өвөрмонголын малжих орны орчин үеийн шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарчээ.

 

Орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч Гэрэлтийнх

Авга хошууны Билгүүдэй суурины Алтанхангай гацааны малчин Гэрэлт, эхнэр Хасгуа.

Аяллын багийнхан Авга хошууны Билгүүдэй суурины Алтанхангай гацааны малчин Гэрэлтийнхээр зочилж орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй нь танилцлаа. Эднийх 4800 акр га тайлбайд бэлчээртэй, 3700 акр га талбай бэлчээр түрээсэлдэг байна. Сүүлийн жилүүдэд амьдрах орчноо сайжруулж шинэ материаллаг орон сууц барьж, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын тоног төхөөрөмж ашиглан дэд бүтцийн барилгын ажлыг эрчимжүүлж, малжих үйлдвэрлэлийн хэрэглээний машин механизм худалдан авч, шинжлэх ухаанаар малжих ажилд анхаарч, орчин үеийн амьдрал, үйлдвэрлэлийн шинэчлэлийг бодит болгож, 2022 онд мал аж ахуйн орлого нь 610 мянган юаньд хүрсэн байна. Мөн 140 м.кв талбайтай шинэ хөнгөн ган материалын байшин нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалахад анхаарч, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын ухаалаг тоног төхөөрөмж ашиглан усан хангамж, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрлэл, амьдралаа сайжруулжээ.

Түүний эхнэрийг Хасгуа гэдэг. Багаасаа хөдөө төрж өссөн, 26-тайдаа нөхөртэйгөө айл болсноос хойш 20 гаруй жил болж байгаа аж. Тэрээр “Манайх том үхэр 80, тугал, бяруутайгаа нийлсэн 100 шахам үхэр малладаг. Цас орохоор хашаалж тэжээгээд тавдугаар сарын 20-ноос бэлчээрт гаргана. Малжих үйлдвэрлэлийн хэрэглээний машин худалдаж авснаар бид хоёрын хөдөлмөр хөнгөрсөн. Өвлийн цагт ажиллах хүч хэрэгтэй. Одоо дулааны цаг ирсэн болохоор хоёулаа ажиллахад болно. Манайх өвс холих машинтай учраас өвс, бордоогоо гараар холихгүй. Үхрээ өдөрт хоёр удаа тэжээдэг. Хорооныхоо гаднах баасыг түрдэг тэргээр цэвэрлэчихнэ. Өвөл төлөө хүлээж авсан. Хавраас гар хээлтүүлгийн ажил эхэлдэг” хэмээн ярьж байсан юм.  

Өвс бэлчээр, малын тэнцвэрт байдлыг сахиж, сүргийн бүтэц зохион байгуулалтад анхаарч, чанарын өндөр түвшинд симментар малын хээлтүүлгийг нэвтрүүлснээр үржлийн хэмжээ 90 хувиас дээш болж, бэлчээрийн мал сүргийн чанар муу байгааг шийдвэрлэж, экологийг хамгаалж чаджээ. Мөн өвс тэжээлээ шинэчлэн, тэжээлийн менежментийг сайжруулж, стандартын дагуу 1000 м.кв талбай бүхий саравч барьж, ТМR тэжээл холигч, сэрээ, тэжээлийн бутлагч болон бусад мал аж ахуйн үйлдвэрлэлийн машиныг худалдан авчээ. Ухаалаг үйлдвэрлэлд анхаарч радио, телевизийн сүлжээг бүрэн нэвтрүүлж, хяналтын тоног төхөөрөмж суурилуулж, хөдөлмөрийн хүчнийг нэгэн зэрэг хэмнэн, малжлын үр ашгийг дээшлүүлж, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулсаар байна. 

 

Авга хошууны малын эмнэлгийн цогц үйлчилгээний төв

Авга хошууны үлгэр жишээ мал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Орчин цагийн мал эмнэлэг хэрхэн өндөр түвшинд ажиллаж байгааг энэ эмнэлгээс харж болно. Тус хошууны удирдах байгууллагаас орчин цагийн мал эмнэлгийн үлгэр жишээ болгож, тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн энэ эмнэлгийг нээжээ. Эмнэлэг нь мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмж, байраар бүрэн хангагдсан ба өвчилсөн, гэмтэж бэртсэн малд хамгийн тухтай байхаар нөхцөл бололцоогоо ханган ажиллаж байна.

Мал эмнэлэг 63270 м.кв талбайтай, үхэр, адуу, хонь болон гэрийн тэжээмэл амьтдыг эмчилж, сувилдаг. Бүс нутгийнхаа малыг хариуцан ажилладаг ажээ. Мөн өндөр хүчин чадлын оношлогч аппаратууд, хэт авианы аппарат, малын дотор эрхтэний дурангаар хангагдсанаас гадна мэс засал хийх тусгай өрөө, үхсэн малд шинжилгээ хийх лаборторитой. Өвчтэй малыг тусгай машинаар хотноос нь авчирч зориулалтын ширээн дээр тавьж шинжилгээ хийж, тохирсон эмчилгээг нь хийдэг байна. Шаардлагатай тохиолдолд мэс засал ч хийнэ. Мөн малын рентгений аппаратаар хугарсан цуурсан ясыг харж, эмчилнэ.

Энэ эмнэлгийн бас нэгэн онцлог нь тан найруулах лабортори байлаа. Тусгайлан бэлтгэсэн эмийн ургамлуудаар мэргэжлийн эмч малын өвчинд тохирсон танг найруулан, хандалж өгдөг ажээ. Мал эмнэлэгт ядарч сульдсан, өвдөж зовсон малдаа түргэн шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хямд зардлаар хүргэж, шаардлагатай гэвэл мэс засал хийж өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээрээ эмчилдэг байна. Урьдчилан сэргийлэх вакциныг цаг тухайд нь хийдэг учир сүүлийн жилүүдэд малын халдварт өвчин гараагүй гэж байв. Айл бүр эмийн багцтай улчир малынхаа эмчтэй видео дуудлага хийж зааврын дагуу эмчилдэг гэсэн.

Тугалууд эхийгээ хөхөхгүй, өвс идэхгүй, чацга алдсан тул эмнэлгийн түргэн тусламжаар очиж авчирчээ. Тэдний нэг өдрийн эмчилгээ монгол төгрөгөөр 9000 орчим болж байгаа ба тугалууд 2-3 хоносон, эдгэрч байгаа хэмээн малын эмч хэлж байлаа.

 

Хар адууны айрагны үйлдвэр

Авга хошууны Жао Фү компанийн 1998 онд байгуулагдсан бөгөөд өвөрмонголчууд энэ үйлдвэрээ “Хар адууны айраг”-ны үйлдвэр хэмээн танилцуулж байлаа. Энэ үйлдвэр нь 1.68 сая юанийн хөрөнгийн бүртгэлтэй, 25 ажилтантай, жилд 300 тонн цэгээ үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Хятадын анхны SC үйлдвэрлэлийн лицензийг авсан байна. Өнөөдөр зургаан төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Авга цэгээ нь долоон төрлийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд зах зээлд гарснаас хойш бүс нутаг болон Хятадад хэрэглэгчдийн сайшаалыг хүлээжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 56 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 56 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 56 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 56 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 56 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 56 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 56 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 56 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 56 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 56 мин