Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ХАТАН

 

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний ээлжит уулзалт "Глоб Интернэшнл" төвийн байранд боллоо. Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байраар ухарч 109 дүгээрт бичигдсэн нь ардчиллын амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө боомилогдож байгаагийн томоохон илрэл юм. Тиймээс энэ ухралтыг сэтгүүлчид төдийгүй нийгмийн бүлгүүд дор бүрнээ хэлэлцэж байна.

“Баримт нэн тэргүүнд” сүлжээнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, хуульчид, баримт шалгагчид сайн дурын үндсэн дэр нэгдэж,  улс төрийн хуурамч мэдээллийг бууруулж, баримтад түшиглэсэн бодит зөв мэдээллийг олон нийтэд өгөхийн төлөө ажилладаг билээ. Тус уулзалтад "Глоб Интернэшнл" төвийн хуульч Л.Галбадрах сэтгүүлчдэд тулгарч буй хуулийн эрсдлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах талаар зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хуульч Л.Галбадрахын илтгэлд сонгуулийн үеэр шинээр оруулсан хуулийн зохицуулалтад хиймэл оюунаар хийсэн бүтээлийг шошгожуулах үүрэг хүлээлгэсэн ба хэрэв зөрчвөл хувь хүн таван сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулах талаар мэдээлэл өгсөн бол MFCC-ийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн Мета компани нь энэ тавдугаар сараас эхлэн Facebook, Instagram платформдоо хиймэл оюун ашигласан мэдээлэл оруулахдаа “digital created” гэсэн тэмдэглэгээг нэвтрүүлснийг дуулгалаа. Хэрэв хэрэгжүүлээгүй бол тухайн постод хязгаарлалт хийх юм.

Мөн нууц болон нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хөндөж, төрийн 600 гаруй төрлийн мэдээлэл нууцад хамаарах болсон нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхэд тээг болох эрсдэл бийг дурдав. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 14.2 “Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах”, 14.3 “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” зэрэг нь сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллаагаа эрхлэхэд саад болсон тохиолдолд хуулиар хамгаалуулахад ашиглаж болох талаар хэлэлцэв. 

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээнд орон нутгийн редакцууд нэгдэж, баримт шалгах арга зүйг үйл ажиллагаандаа нутагшуулахаар ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 41 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 41 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 41 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 41 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 41 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 41 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 41 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 41 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 41 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 41 мин