Өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулав

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүүхдийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисноос түүний зүүж байсан нүдний шил хагарч, баруун нүдэнд нь шилний хагархай зоогдож “баруун нүд хараагүй болох” гэсэн хүнд хохирол санаатай учруулжээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан заалтыг баримтлан оногдуулсан дөрвөн жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж хоёр жилийн хугацаатай хорих ялаар шийтгэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн байна. Хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж, иргэний хариуцагч Э-с 27.336.215 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, хорих гэсэн ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаас дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг түүнд оногдуулж, уг хорих ялыг өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй этгээдэд хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг баримтлан хоёр дахин багасгаж оногдуулсан нь хүнд биш бөгөөд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, гэм бурууд тохирчээ гэж үзэж, ялыг багасгах талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хохирогчийн нүдний хараагаа тогтоох, цаашид муудуулахгүй байхын тулд хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилж, нотлох баримтаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсад эмчлүүлэх зардлын задаргааг гаргаж өгснийг үндэслэн анхан шатны шүүх тухайн  27.3 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзжээ.

Иргэний хариуцагч, өсвөр насны шүүгдэгчийн эх Э-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 27.3 сая төгрөг нь хохирогчийн эрүүл мэндэд буюу нүдний хараагүйдэлээ эмчлүүлэхэд нэн шаардлагатай эмчилгээний төлбөр байна гэж дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хохирлыг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн” агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм хэргийг холбогдох хуульд хэрхэн тусгасан байдгийг хуульч Б.Баттогтохоос тодрууллаа. Тэрээр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Мөн 1.3 дах заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан байдаг” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 41 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 41 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 41 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 41 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 41 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 41 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 41 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 41 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 41 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 41 мин