Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ дэлбэрсэн асуудалтай холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн.  Улмаар нийслэлд 2.9 тэрбумыг шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр /05.09/-нд  дэлбэрэлтэд өртсөн 207 байрны оршин суугчдын төлөөлөл  мэдээлэл хийлээ.  Тэдний зүгээс Улсын онцгой комисс зөрүүтэй, ташаа мэдээлэл хийж, иргэдэд мэдээлэл хийсэн гэдгийг онцолсон юм.

Тус байрны оршин суугч Г.Дүүрэнжаргал " Барилга хот байгуулалтын яамнаас  гаргасан барилгын дүгнэлттэй оршин суугчид  тавдугаар сарын 1-ний өдөр бүрэн эрхээр нь  танилцсан. Уг дүнэлттэй танилцахад Улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өгсөн мэдээллээс зөрүүтэй байна. Мөн хэт нэг талыг барьсан, сөрөг агуулгатай дүгнэлт хийснээс гадна дүгнэлтийн тоон дүн зөрүүтэй байгаа нь хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараасан үйлдэл болсон гэж үзэж байна. Барилгатай холбоотой улсын комиссын дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарах байсан ч гурав хоногийн дараа буюу 4-ний өдөр ОБЕГ-ын хэвлэлийн бага хурлаар олон нийтэд ил болсон. Уг дүгнэлтийн талаар хохирч үлдсэн иргэдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр хэвлэлийн хурлаар танилцуулсан.  Өнгөрсөн хугацаанд УОК-ын шийдвэрийг хурдан хэрэгжүүлэхийн тулд хоёр ч удаа төрийн ордоны гадаа тайван жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн.  Барилгатай холбоотой дүгнэлтийг оршин суугчид гарсан цагаас нь бүтэн сарын дараа буюу тавдугаар сарын 1-нд гар дээрээ хүлээж авсан. Барилгын дүгнэлттэй танилцахад хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээллээс зөрүүтэй, зөрчилтэй зүйл олон гарсан. Нийт барилгын 86 хувь нь шатсан гэж мэдээлэл өгч байсан. Энэ дүгнэлтээс харахад энэ барилгат цаашид хүн амьдрах боломжгүй гэж ойлгогдоно. Гэтэл бидэнд ирсэн дүгнэлт дээр нийт барилгын найм орчим хувь нь галд өртсөн, 83 хувь нь галд огт өртөөгүй гэсэн дүгнэлттэй байна.  Нийт 63 өрхөөс нэг л айл галд бүрэн өртсөн. Бусад айлуудын 1-2 өрөө нь галд бага зэрэг өртсөн гэсэн дүгнэлттэй байна.Анх барилга баригдах үед хууль зөрчиж, зөвшөөрөл аваад барьсан техникийн давхарын айлууд бий. Тухайн дөрвөн айлын хоёр нь галд өртсөн. Тиймээс бидний хувьд нийт барилгын 8 хувь нь галд өртөж эрсдэлтэй болсон бол тэнд нь засвар хийгээд орох боломж юу байгаа талаар судалж байна.  Өөрөөр хэлбэл нийт барилгын 86 хувь биш найман хувьд нь эрсдэлд өртсөн гэдгийг төр засгийн удирдлагуудад дуулгахыг хүсч байна.

Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын  бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн.  Газ ачиж явсан автомашин дэлбэрсний улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид гамшигт өртсөн.  Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав,  хөдөлмөрийн насны иргэн 112 буюу нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Өнөөдрийг хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй байгаад санаа зовж, өнөөдөр 107 дахь өдөртөөгөө золгож байна.

Бид Улсын онцгой комиссын дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Энэ байрны бодит дүгнэлт дээр гуравхан айл бүрэн галд өртсөн гэсэн байсан. Тэр дундаа барилгын үндсэн хийцлэлд байгаа нэг айл галд өртсөн. Тэр айлууд нь 13 давхрын өргөтгөлийн хэсгийн айлууд байсан. Барилгыг хүчитгэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтэд бичсэн байсан" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 30 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17