"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭН-аас гарч, АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ШИНЭН-аас мэдээлэл хийлээ. ШИНЭН-ын дарга Ц.Гантулга “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд АН-ын зүгээс ШИНЭН өөрийн намтай нэгдсэн мэтээр мэдээлэл тараасан. Тиймээс ШИНЭН анх яаж байгуулагдсан талаар мэдээлэл өгөх зүйтэй гэж үзлээ. Анх 2019 оны есдүгээр сарын 16-нд ШИНЭ нам байгуулагдсан. ШИНЭН 113 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Монголыг МАНАН дэглэмээс аврах, шинэ нийгмийн байгуулах эрхэм зорилготойгоор анх байгуулагдсан. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 1,200 төлөөлөгчтэйгөөр анхны хурлаа хийсэн. Анх 801 хүн гарын үсэг зурснаар байгуулагдсан байсан нам одоо 24 мянган гишүүнээ үнэмлэхжүүлсэн, 50 гаруй мянган дэмжигчтэй, өдөр тутмын үйл ажиллагаагаа академик түвшинд явуулж байгаа улс төрийн хүчин болоод байна.

Энэ намын анхны дарга Ж.Батзандан АН-д орж буйгаа мэдэгдсэн. Тэр бол хувь хүний сонголт. Цөөн хэдэн хүн улс төрийн өөр нам, хүчинтэй хамтрах боломжтой гэж хэлснээр 24 мянган гишүүн болон олон зуун мянган дэмжигчийн итгэлийн өөрчилнө гэж байхгүй.

МАНАН-гийн эсрэг гэчхээд буцаад МАНАН-тай нэгдэж байгаа хүмүүстэй бид агаар хуваалцах боломжгүй. Бид хувь хүнтэй асуудлыг буруушаахгүй. Харин нийгэмд болохгүй байгаа зүйлийг засахын төлөө сэхээтнүүд, улс төрийн нам, хүчний төлөөллүүдтэй хамтарч үйл ажиллагаагаа явуулж байгаа.

ШИНЭН-ын даргын хувиар хэлэхэд ганц хоёрхон хүн биднийг төлөөлөхгүй. ШИНЭ нам бүтэн, цул хэвээрээ байгаа учраас 2024 оны сонгуульд амжилт гаргана гэж үзэж байгаа.Манай намаас гарсан гэгдэж байгаа хүмүүс өнөөдрийн байдлаар өргөдлөө өгөөгүй байна” гэлээ.

Мөн ШИНЭН-ын гишүүн Д.Жаргалсайхан “Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж, анд нөхдөөсөө урваж байна. Ийм хүн ард түмний төлөө ажиллаж чадахгүй. Өдөр бүр хэдэн зуун залуу бидний үзэл санааг дэмждэгээ илэрхийлсээр байгаа” гэв.   

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 43 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17