Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

2024-05-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж, парламент яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Уг хуулийг баталсан өдрөөс буюу өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн юм. Тэгвэл Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд  Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт оруулжээ.  

Тухайлбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын “аж ахуйн нэгж, байгууллагад,” гэсний дараа “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа таван га хүртэлх” гэж, 33.5 дахь хэсэгт “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл” гэсний дараа “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл” гэж тус тус нэмжээ.  Газрын тухай хуулийн энэхүү заалтыг Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.4-д уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах  зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэсэн заалтыг нэмжээ.  Энэхүү заалт нь мөн дээрх хууль хүчин төгөлдөр болсноор дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Харин Хоршооны тухай хуулиас хэд хэдэн зүйлийг хасаж хүчингүйд тооцжээ. Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйл. Хоршооны дарга нь Тэргүүлэгчдийн дарга байна. 36.2.Хоршооны дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 36.3.Хоршооны дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалж, хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна. 36.4.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд хоршооны дарга гарын үсэг зурна. 36.5.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны дарга нь гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна. 36.6.Дундын хоршооны даргаар аль нэг гишүүн хоршоо болон хуулийн этгээдийн удирдлага давхар ажиллахыг хориглоно гэсэн энэ зүйлийг бүхэлд нь хүчингүйд тооцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 30 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17