МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

2024-05-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ. Улмаар улс төрийн намууд 17 хоногийн дараа нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх ёстой. Хуульд ингэж заасан. Тиймээс энэ сонгуульд ямар намаас, хэн хэн нэр дэвших нь тодорхой болох гэдэг тун дөхөөд байна. Гэхдээ "...Улс төрийн намууд, ялангуяа том намууд хуулийг хөрсөнд хэрхэн буулгаж, нэр дэвшигчдээ тодруулах вэ" гэдэг анхаарал ч, сонирхол ч татаж байгаа юм.

Нэр дэвшүүлэх асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...2019 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын сонгууль Ерөнхий сайдаа сонгодог тогтолцоо руу орох нь зөв гэж үзсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бие дааж танхимаа бүрдүүлэх боломж нөхцөлийг хангах агуулгыг гаргасан. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Гуравдугаарт, УИХ-ыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлнэ. 78 гишүүнийг мажоритар, 48-ыг пропорциональ тогтолцоогоор сонгоно. Өнгөрсөн хугацаанд жагсаалтыг олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж ирсэн. Жагсаалттай байна, байхгүй гэж улс төрийн намууд ч хоорондоо маргалддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ асуудалд цэг тавьсан. Харин жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг хэрхэн сонгох вэ гэдэг нь улс төрийн намын хариуцлагатай холбогдоно. МАН-ын хувьд нийгмийн сегмент бүрийг төлөөлөх чадвартай парламентыг бүрдүүлэхийн тулд жагсаалтаар нэр дэвшүүлэлтэд онцгой анхаарна гэдгээ зарласан. Аль болох улстөрчдийг оруулахгүй, санхүүгийн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж парламентад сонгогдож чадахгүй байгаа бүлгийг түлхүү дэмждэг тогтолцоотой болох зорилго тавиад ажиллаж байна. Нийгмийн сегмент бүрээс, жендерийн тэгш байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа” гэж “Ийгл” телевизээр хэлсэн. Харин АН-ын генсек Д.Одбаяр “...Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байна. Тийм болохоор хуульд зааснаар ямар ажил амжуулсан байх ёстой юм бэ. Тэр бүх бэлтгэлээ хангаад явж байна. Харин дотооддоо хэн, хаана өрсөлдөх сонирхолтой байгаа зэрэг дээр менежментийн зүйлсээ багцаалдсан. Түүнд шаардлагатай дэд бүтцүүдээ угсраад сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Улс орныг хамарсан хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намынхаа анхан шатанд ажиллаж, ачаа үүрч байгаа нөхдийнхөө саналыг сонслоо. Тухайн бүс нутагт нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээ ч мөн тэдэнтэй уулзууллаа.УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Удахгүй нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ. Намын Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хэрэг түвэгт холбогдоогүй, нэр цэвэр гишүүдээ дэвшүүлэх бодлого барьж байгааг олон нийтэд зарласан. Жагсаалтын хувьд нийгмийн төлөөллийг ямар нэг байдлаар оруулж ирнэ. Тавдугаар сарын 14-20-ны хооронд зургаахан хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ олон нийтээс асууна. Энэ дээр техникийн шийдлийн асуудал гарч ирж байгаа. Ерөнхийдөө нэр дэвшилтийг шийдэхдээ гаргахдаа ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах дээр анхаарч шийдвэрийг гаргана” гэж Өдрийн сонинд ярьжээ.

Генсекүүдийн хэлснээс, намууд нэр дэвшүүлэх тал дээр ерөнхийдөө ижилхэн байр суурьтай байгаа нь харагдаж байна. Гэхдээ МАН-ын, АН-ын онцлог, дотоод асуудал гэж бий. Энэ нь, хэдийгээр удирдлагууд нь ингэж зарчим ярьж байгаа ч тэр нь нам нам дээр өөрөөр буух магадлалтай гэсэн үг.

Тухайлбал, “…Гэмт хэрэгт холбогдсон” гэдэг агуулга дээр л гэхэд МАН ямар ч төрлийн гэмт хэрэгт холбогдсон, тэр бүү хэл сэжиглэгдэж, хэл ам дагуулсан хүмүүстээ хатуу хандаж байгаа нь дуулдаж байна. Харин АН-аас авлига, албан тушаалын асуудалтайгаас бусад нь нэр дэвшчих боломжтой нь сонсогдоод байгаа юм.

Тэгвэл яг ийм асуудлаар эдгээр намд зарим нэг үйл явдал өрнөөд байгаа юм байна. Ил, далд яригдаад эхэлжээ. МАН-ын дарга нэр бүхий хүмүүст “…Нэр дэвшүүлэхгүй шүү” гээд хэлчихсэн гэж байна. Түүнчлэн АН-ынхан зарим албан ёсны арга хэмжээн дээрээ арваад хүнийг нэр цохож байгаад “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад эхэлсэн байх юм. Гэхдээ “…Тэд хэн бэ” гэдэг дээр хариулт алга. Учир нь “…МАН-ын даргын өөрсдөд нь хэлчихсэн гэх, АН-ынхны арай “алс”-аас яриад байгаа хүмүүсийн аль аль нь намдаа лидерийн тоонд ордог” л гэж байна. Тийм болохоор нэр ус нь одоогоор “сураггүй” байгаа бололтой. Гэхдээ хуулийн шахалтаар удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17