2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ. Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт 25 нам, эвслийг бүртгэлээ. Тиймээс саналын хуудасны загварыг баталлаа.  Саналын хуудаст хуульд заасан шаардлага бий. Тодруулбал, саналын хуудаст нам эвсэл, нэр дэвшигчийн дараалал, нэр, овгийг хэрхэн тэмдэглэх тухай хуулийн зохицуулалт бий. СЕХ-нд зургаан намаас дөрвөн төрлийн шаардлага, хүсэлт ирүүлсэн. Нэгдүгээрт, тойргоос нэр дэвшигчийг сонгох хэсэг, нам эвслийг сонгох хэсгийг тусад нь болгох шаардлага тавьсан. Үүнийг СЕХ хуралдаж шийдвэрлэсэн. Нэр дэвшигч болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас хэвлэнэ.  Харин нам, эвслийг сонгох хэсэгт нам, эвслийн даргын нэр бичих, лого оруулах зэрэг шаардлагыг хүлээж аваагүй. 

Саналын хуудас нууцлалтай үнэт цаас. Саналын хуудас ил болон далд нууцлал бий. Номын баяр болоод Ялалтын талбайд зургаадугаар сарын 25 хүртэл санал өгөх мэдээллийг  иргэдэд нээлттэй өгнө.

Саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу нам, эвслийн нэрийг бичнэ. Эвслийн хувьд хамгийн эхэнд Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг харж, жагсаана" гэсэн юм. 

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Урьдчилсан байдлаар саналын хуудасны загвар гарсан. Бид тестэлж үзсэн. 10 мандаттай тойрогт 250 нэр дэвшигч өрсөлдөж, 10-ыг нь сонгоход машины уншилт 27 секунд болж байна. 25 нам эвслээс сонгож, уншуулахад 11 секунд болж байна.

Тойрогт нэр дэвшигчийг сонгох саналын хуудас хамгийн ихдээ 78.7 см урттай байна. Нам эвсэлд санал өгөх хуудасны урт ихдээ 27.9 см байна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17