Ногоон соёлыг түгээгч цэцэгчин залуу

2024-05-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэж, бүсгүй хүнээр төсөөлдөг монголчууд бидний хэвшмэл ойлголт бий. Бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа Канна гарден цэцгийн дэлгүүрийн цэцэгчин Г.Лхагва-Очирыг урьж түүний гоёмсог ертөнцөөр аялснаа хүргэж байна. Гадаа хавар цаг ирж цэцэг дэлбээлдэг бол энэ бяцхан байшинд жилийн дөрвөн улиралд ногоон хэвээрээ цэцэгсээр дүүрэн байна.

Дэлгүүрийн үүдээр ороход бяцхан ойд ороод ирсэн мэт чийглэг орчин угтах нь таатай мэдрэмж төрүүлнэ. 100 гаруй төрлийн модлог болон тасалгааны таримал цэцэг, бяцхан үрсэлгээнүүд ирээдүйн эзнээ хүлээн өдрөөс өдөрт цэцэлсээр байх аж.

 

Гоё чамин цэцэг байх тусмаа анхаарал, халамж шаарддаг

Цэцэгчин залуу Г.Лхагва-Очир компьютерын IT, мултьмедиа инженер мэргэжилтэй. Бага байхаасаа гэртээ нохой, муур, усан гахай, аквариумтай загас тэжээдэг байж. Авга ах нь түүнд аквариумтай загасаа хариуцуулан усыг нь солих, хооллох, доторх ургамлыг арчлахыг даалгадаг байсан нь багаасаа амьд байгальд дурлах эхлэл нь болжээ.  Аквариумтай загас тэжээх хоббигоо 2016 он хүртэл үргэлжлүүлээд дараагийн шинэ хоббигоо хөгжүүлж эхэлсэн байна.  Тэрээр “Аквариумыг өөрийнх нь модлог ургамлаар тохижуулдаг урлаг байдаг. Энэ хоббиндоо хөтлөгдөн аквариумын доторх модлог ургамлыг төрөл бүрээр ургуулан тохижуулахын зэрэгцээ гадна тал дээр нь цэцэг тавиад чимэглэе гэж бодоод анх дөрвөн цэцэг худалдаж авч байлаа. Сонирхолдоо хөтлөгдөн цэцгүүдийнхээ төрөл, тоог улам өргөжүүлсээр байтал гэрт багтахаа больсон. Цэцгүүд маань маш гоё ургаж, цэцэглэж байсан учир илүү хөгжүүлж эхэлсэн. Цэцгийн төрөл, зүйлийг судлаж үзээд яагаад өөрийн бяцхан дэлгүүрээ нээж болохгүй гэж бодсон. Ингээд анх дэлгүүрээ нээж байлаа. Манай дэлгүүрт хүмүүсийн сонирхдог, арчилгаа бага шаарддаг, үнэ боломжийн, олон наст цэцэг худалдаалагддаг. Хүмүүс дэлгүүрт орж ирээд сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх нь элбэг. Анх цэцэг тарьж буй хүмүүс арчилгаа их шаарддаг цэцэг аваад үхүүлээд байхаараа шантардаг байдал их анзаарагддаг. Цэцгийн худалдааг бизнес гэж харахаасаа илүү хүмүүст эх дэлхийгээ хайрлах, ногоон соёлыг түгээж байна гэж боддог. Тиймээс худалдан авагчдад зааж зөвлөж, ярилцаж байж өгдөг аж.

 

Годонхой цэцгийг эрчүүдэд зоримог, тэргүүлэгч байдлыг бэлгэшээн бэлгэлдэг

Г.Лхагва-Очироос эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой ямар цэцэг байдгийг асуувал “Эрэгтэй хүнд модлог ургамал өгвөл зохимжтой. Учир нь ирээдүйд илүү том болж ургадаг учир өсөн дэвжихийг бэлгэддэг. Бид төрөл бүрийн тасалгааны цэцгийг гэр орон, албан тасалгаандаа тарьж ургуулан, түүнээсээ гоо сайхны таашаал авах дуртай. Мөн ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэх нь бий. Гэвч тарьж ургуулж байгаа болон бэлэглэж буй цэцгээ юуг бэлгэддэг, ямар утга учир агуулж буйг төдийлөн сайн мэддэггүй

Годонхой цэцэг нь зоримог, аливаад тэмүүлэлтэй, тэргүүлэгч гэсэн утгыг агуулдаг тул ихэвчлэн эрчүүдэд бэлэглэдэг. Мөн уг цэцгийг хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг гэж үздэг. Дэлбээ навч нь улаан, цагаан, ягаан, холимог алаг өнгөтэй байдаг. Зөв арчилбал цэцэглэлт нь хавраас намар орой болтол үргэлжилдэг бөгөөд бусад цэцэгсийн адил өвөл амардаг. Годонхой цэцгийн арчилгаанд зөв усалгаа хамгийн чухал. Услах ус нь бүлээн зөөлөн, тавьж хонуулсан, буцалсан ус байвал бүр сайн. Навчийг нь тогтмол цэвэрлэж шүршигчээр шүрших ёстой. Нарны гэрэлд дуртай ч шууд тусахгүй газарт байрлуулбал сайн. Годонхой хэвийн ургалт, өтгөн цэцэглэхэд мэдээж хангалттай хэмжээний бордоо шаардлагатай. Цэцэглэх үед хоёр долоо хоногт нэг удаа, өвөлдөө сард нэг удаа органик болон минералын бордоогоор ээлжилж бордох хэрэгтэй. Мөн жил бүрийн хавар хөрсийг нь солих шаардлагатай байна. Цэцгийн сав нь өргөн, намхан байвал тохиромжтой ба сав нь томдвол цэцэглэлт нь удааширч багасдаг” хэмээн зөвлөж байлаа.

 

Цэцгийг хүн өөртэйгөө адилтгаж үзэх хэрэгтэй

 

Бид цэцгүүдээ авчраад аль болох нутагшуулаад зарахыг хичээдэг. Цэцгийг тухайн орчинд нь дасган, шинэ навч гарсны дараагаар борлуулдаг. Тээвэрлэлтийн хугацаанаас шалтгаалан орж ирсэн цэцгийг шууд зарах нь цэцэг стресс дэх шалтгаан болдог. Цэцгийг хүн өөртэйгөө адилтгаж үзэх хэрэгтэй. Хүмүүс миний цэцэг цэцэглэхгүй байна гэдэг. Тэгэхээр нь та хөрсөө хамгийн сүүлд хэзээ сольсон бэ, хэзээ бордсон бэ гэж асуудаг. Гэвч зүгээр л услаад байдаг нь алдаа болдог. Танд өдөр бүр нэг аяга ус өгөөд, хоол өгөхгүй байя. Яагаад та таргалахгүй байна гэж асууж байгаатай л адил. 

Тасалгааны цэцгийг үрээр тарих нь хамгийн зөв арга гэнэ. Гэхдээ үрээ суулгачхаад гарч ирэхийг нь жил гаруй хүлээх ч тохиолдол бий ажээ. Тэгэхээр цэцэг ургуулна гэдэг зөвхөн суулгаад услаад  орхих биш гэдэг нь тодорхой байлаа. Цэцэгтээ хүрээд, услаад хөрсийг нь солих шиг таашаал байдаггүй.  Шороонд хүрэх мэдрэмж өөр. Хүн байгалийн амьтан учраас үүнээс сайн сайхныг мэдэрнэ шүү дээ” хэмээнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)

 

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин