Өчил-5

2024-05-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр. Ганц хүүтэй нь хамт буян үйлдэж явна. Өрөвч сэтгэлийн өглөгтэй та ч гэсэн маани хэлээрэй. Та бүхэнд талархая.

Үйлдэл дээрээ шахуу баригдаж, бүх зүйл нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон, хэргийн үнэнийг шүүлгэх гэж 18 жил явлаа. Тодорхой үр дүнд хүрсэнгүй. Бие, сэтгэлээ зовоож, байснаа барж, Малайз- шударга шүүхийг яаж хэрэгжүүлэх, Монгол Улс иргэнийхээ эрхийг хамгаалахад хэрхэн хүчтэй дуугарахыг ирсээр хүлээсээр явна. Ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлгүй хүмүүсийг итгэж, эрх мэдэл олгож, хяналт тавьж шүүлгүй дахин дахин сонговол ямар хорт могой болдгийг би Малайзаас харлаа. Монголчууд бид ч хариуцлагагүй сонголт хийвэл ямар байдалд хүрдгийг ойлгохтойгоо болцгоолоо. Малайзад нэг л нам 50 гаруй жил ноёрхож, Нажиб Разах гэгч Батлан хамгаалахын сайд, Шадар сайд, Ерөнхий сайдын албыг ээлжгүй 30 жил эзэмшихдээ: Авлигын сүлжээг цэцэглүүлэн өөрийгөө хүрээлүүлж, шударга бус шүүхийн тогтолцоог бий болгож, улсынхаа сан хөмрөгийг хоосолж амжсан байна. Нажиб нөхөдтэйгөө хамсан миний охиныг зэрлэгээр хөнөөх хэргийг захиалж, хянаж, гүйцэлдүүлсэн бөгөөд бузар үйлдэлдээ Монголын цөөнгүй эрх мэдэлтнүүдийг хахуульдан ашигласан бололтой. Тэдний тухай нотолгоог илчлэн дэлхийгээр яригдсан тул хэн нь хэрхэн оролцож, хошуугаа тосолсон талаар саяхан би ТВ9 телевизээр нэр устай нь мэдэгдсэн. Хийсэн үйлдэл нь тодорхой болсон Ерөнхий сайд асан Сү.Батболд болон Лу.Болд, Я.Ариунболд гэсэн улс төрийн лүнзгэрүүдээ. Би энэ олон жил Малайз руу зуугаар тоологдох хүмүүсийг аваачиж мэдүүлэг өгүүлэхдээ их хэмжээний зээл хийсэн хүн. Та бүхнийг Разах Нажибаас хүртсэн юмнаасаа бага зэргийг нь дусаах болов уу. Удахгүй надаас дансны дугаар асуух болов уу гэж харж сууна. Би өөрөө бага зэргийн уншлагатай хүн. Ах нь та бүхэндээ өнөөдөр маани уншаад, сан тавьчихна аа. Андуу ташаа зүйл болсон бол Малайзын Засгийн газраас албан тодруулга авч, ард түмний өмнө нэрээ цэвэрлэнэ биз дээ. Наймаа хийж, хөрөнгөө арвижуулж болно. Хаа газрын эрх мэдэлтэнтэй түншилж болно. Очиж очиж, Малайзын Нажибтай найзалж, “ЧИМЭЭГҮЙ БАЙХ ТОХИРОЛЦОО ХИЙЖ”, “ЧИНДЭЭ ТУЛТАЛ ШАН ХАРАМЖ ХҮРТСЭН БАЙДЛААР” нэр нүүрээ алдаж, хардлагын бай болж явах хэрэг байсан уу. Ийм олз хоолойгоор нь хоол болж давдаг л юм байх даа гэж тэдний өмнөөс харамсаж өрөвдөн хэлэх үг олдохгүй байна. Танд төр засаг юугаар туслав гэж асуудаг. Туслалгүй яах вэ. Захидал бичдэг. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Малайзын хаанд хандаж захидал илгээсэнд горьдлогын нүдээр харж суудаг би баярлалгүй яах вэ. Элчин, консулгүй оронд элдэв эрсдэлд орчихдог Малайзтай визгүй зорчдогоосоо татгалзах тухай санал хэлдэг ч шийдэхийг хүсдэггүй юм. Өглөгийн эзэн Нажиб шоронд амарч байгаа болохоор одоо горьдлогогүй болсон шүү. Манай төрийн түшээдээ та нар өнгөрсөн 35 жилд ямар хариуцлагагүй байв аа. Хаанаас, юуг хэнээр заалгаж хэрэгжүүлэв дээ. Итгэмээргүй юм яригдаж сонсогддог байсан. Сүүлийн үед үйлдлийн үнэнд гүйцэгдэв бололтой. Харин энэ модон луу жил өвөлдөө нэлээд хүндхэн орлоо. Зуд зулагтай л гэлцдэг, мал төлөөрөө, малчид зүтгэлээрээ болно доо болно.

"Монголчууд чимээгүй бай"

Улс төр нийгэмд шуургатай байлаа. Улам ч хүчтэй шуурах төлөвтэй. 1990 оны ардчилалтай учирч байхад төрсөн хүүхэд одоо 35-тай, тэгэхэд 10 тай байсан сурагч 45-тай, 20-той байсан оюутан 55-тай болжээ. Аливаа зүйл цаг хугацаатай, эрэмбэ дараатай, ээлжтэй байдаг болохоор өсөж торнин эрдэм мэдлэг, эрч хүчтэй байгаа та нарт улс орноо авч явах цаг хүссэн хүсээгүй ирлээ. Орон гэр, өөрийгөө тохинуулсан, одоо эх орон, ирээдүйнхээ төлөө мориндоо мордоцгоо. “Луу жилийн сонгууль” гэж түүхэнд зөвөөр нэршигдэн үлдэхээр шийдвэр гаргацгаая. Намыг, нутгийнхаа хүнийг гэхээс илүү сайн мөрийн хөтөлбөртэй, сайтар танилцсан, жинхэнэ хүнээ л олох нь чухал. Дөрвөн жил болоод л сурсан зангаараа даллуураа бариад энд тэндээс даллах байх. Одоо ч хүмүүс хэрсүү болсон. Тэр болгоныг дагаж хошгирохгүй байх аа. Монголын ХЭҮК-оос Малайзын ХЭҮК-ийнхонтой уулзахаар Женевийг зорилоо. Тавдугаар сарын 8-нд уулзалт товлогджээ. Хүсвэл болдог л юм байна. Үндсэн хуулинд иргэн та амьд явах ёстой, таны эрүүл мэнд чанартай боловсрол амьдрах орчны бүхий л асуудлыг эдлүүлэхээр заасан байдаг. Бид чанартай амьдрал, эрхийн хэрэгцээгээ эдлэх, авлига хээл хахуулаас салах, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, улсынхаа баялгийг хэрхэн ашиглах, ардын хяналтыг хүчтэй болгох, аливаа амлалтын хэрэгжилтэд ард түмний дуу хоолойн гүүр болон зогсоход тохирч болох шударга үнэний төлөө олон жил тэмцэж, Монголдоо болон дэлхийд танигдсан хүн гэж хэд хэдэн намаас надад урилга ирүүлсэн. Үнэний төлөө олон жил ганцаараа зүтгэлээ, одоо олон түмнийхээ төлөө хамтдаа зүтгэе гэж бодож байна. Хэрэв би шийдээд УИХ-д дэвшвэл Монголын нийт хүн ардын элч болон зогсоно. Манай ард түмэн алсын хараа, хэтийн бодлоготой шүү. Зуны сарын эхэн дахин уулзахын ерөөл тавья.

Та бүхнийг хүндэтгэн, ээлжит өчлөө хүргэсэн Сэтэвийн Шаарийбуу.    

/Редакцын бус нийтлэл/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 31 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 54 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 3 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 12 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 4 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 22 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 48 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 48 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин