Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2024-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы /05.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд нар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -  Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.  Хэвлэлийн эрх чөлөөг хадгалах хамгаалах чиглэлд сайн ажиллаж чадаагүйдээ уучлал хүсье.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт 80 байраар ухарсан байна. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхний эсрэг үйл ажиллагаа явуулдаг ийм  төр засагтай болжээ.  Энэ бол ардчиллаас ухарч байгаа том үзүүлэлт болж байна.  Манай нам сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай хэмжээнд биелүүлж чадаагүй.  Бидний өмнөөс сөрөг хүчин болж байсан сэтгүүлчиддээ талархаж байна.   Сөрөг хүчин болсныхоо төлөө өнөөдөр олон олон сэтгүүлч нар яллагдагч болж байна.  30 орчим сэтгүүлч яллагдагч болсон байна.  Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй.  Тэгвэл Монголд дарангуйлал тогтоно. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Дэлхийн дээр 200 улс байна.  Энэ улсуудын 50 хувь нь ардчилсан улс. Түүний тал нь авторитор дэглэм рүү хэлбийж байна. Үүнээс хамгаалдаг зүйл нь ардчилсан парламент, ардчилсан сонгууль байна.  Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан байна.  Талархал дэвшүүлж байна. Ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсгол хийх ёстой ч Түр хорооны ирц бүрдэхгүй байна. УИХ-ын сонгууль болохоос өмнө эл асуудлаар нээлттэй сонсгол хийх ёстой. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр энэхүү ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар маш ноцтой зүйлүүд ярьсан шүү" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Чи бид 2 түүгээр яах юм бэ? Үргэлж мөнх согтуу байх юм чинь
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

7 цаг 57 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

7 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17