Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

2024-05-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

 

 -Засгийн газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах талаар ямар шийдвэр гаргаж байна вэ?

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалахтай холбогдуулан гарсан нэн тэргүүний ажил бол тэднийг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах. Эрүүгийн хэргийн нууцад байсантай холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудал одоо ч нууц хэвээр байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Ерөнхий сайдын зүгээс энэ чиглэлээр ТЕГ болон холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй ажиллах үүрэг чиглэл өгсөн.

-Нууцаас гаргах асуудал нь эрүүдэн шүүсэн процесс гэсэн үг үү?

-Эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нартай холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад нэг жил зургаан сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт нэг жил хорих, Б.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус ногдуулсан. Энэ шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл нууцад байгаа юм. Энэ хэргийг нууцаас гаргаж байж хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад томоохон дэмжлэг үзүүлэхээр байна. Эрүүдэн шүүлттэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байгаа.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл бий?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан эсэх тухай мэдээлэл ажлын хэсэгт ирээгүй тул албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна. Иргэн Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл, бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ нь тухайн иргэний нэхэмжилж байгаа дүн. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ.

-Ер нь нөхөн төлбөрийг барагдуулах ажил хэрхэн үргэлжлэх хуулийн заалттай вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой. Иргэн Т.Чимгээгийн нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ, шүүхэд хандсан асуудалд ажлын хэсэг оролцохгүй.

 

Түүнчлэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  Ингэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Баялгийн сан дахь хуримтлалын санд төрийн өмчийн орд газруудын 34 хувьд ногдох ашгийг төвлөрүүлснээр 1.2 их наяд төгрөгийг орон сууцны зээлд гаргах боломж бүрдэж байна.  Энэ тогтоолтой холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар мэдээлэл өглөө.

 

Б.Жавхлан: Түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

 

-Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа. Сүүлийн 20-оод жил уул уурхайн баялгаа хөдөлгөж эхэлснээс хойш Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч тогтоол батлагдсанаар эхэлж байна. Засгийн газрын тогтоолоор үндсэндээ Хуримтлалын сан дээр онцлох тогтоол гарлаа. Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол” компанид байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгийг уг санд хуримтлуулж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын хамгийн их ипотекийн зээл гаргаж байсан буюу 2021, 2022 онд 750 тэрбум төгрөг гаргаж байсан. Тэгвэл энэ жил Монголбанкны тооцоогоор Төв банк эх үүсвэр гаргаж 500 тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс буюу банкууд өөрсдийн эх үүсвэрээс 200 хүртэлх тэрбум төгрөг гэхээр нийтдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн их үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ нь өмнө нь хэзээ ч бий болж байгаагүй боломж гэсэн үг. Бид банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэний хүсэлт ирчихсэн судлагдаж байгаа юм билээ. Жилдээ 5-6 мянган зээл гардаг юм байна. Тэгвэл нэг их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор 17 мянган хүсэлт өгсөн иргэдээс банкны шаардлагаа хангасан тохиолдолд 10 гаруй мянган иргэнд ипотек олгож, 10 гаруй мянган байр шинэ эзэндээ очих боломж бүрдэж байна.

 

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт  мэдээлэл өглөө. Тэрээр "2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй. Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34 хувиас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал, Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй. Олон нийтэд нээлттэй, үр ашиг нь иргэдэд хүрэх ёстой орд газруудыг хэсэг бүлэг хүн, нэг хуулийн этгээд эзэмшдэг нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буйг ойлгож байгаа байх. Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана. Энэ нь 34 хувийг эзэмшигч "Эрдэнэс Оюутолгой" компанийн хувьд яригдаж байгаа асуудал" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин