ЭХЭМҮТ: Дурангаар хийх мэс заслын хүртээмж 50 хувиар өсөх боломжтой боллоо

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч агсан А. Болд зарим өвчлөл нэмэгдэж байгаа ч тусламж үйлчилгээ хүрэлцээгүй, улам сайжруулах  талаар өөрийн цахим хуудастаа бичиж, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, санал бодлоо илэрхийлж байжээ. Харамсалтай нь эрхэм хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьд ахуйдаа санаа чилээн, сэтгэл эмзэглэж явсан эрхэм хүнийхээ хүслийг гэр бүл, найз нөхөд нь бага боловч гүйцэлдүүлэхээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт нэн шаардлагатай байгаа хэвлийн хөндийн мэс заслын дуранг шаардагдах багаж хэрэгслийн хамт буяны хандив болгон гардууллаа.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасагт жилд 200 гаруй хүүхдэд хэвлийн дурангийн хагалгаа хийдэг аж. Дурангийн хагалгаа хийх шаардлагатай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Гэвч улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын дуран хүрэлцээгүй байна. Ийнхүү дурангийн тоо нэмэгдсэнээр дурангаар хийх мэс заслын тусламжийн хүртээмж 50 хувиар өсөж, төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны хүлээгдэл буурч, олон хүүхдийн өвчнөөсөө ангижрах боломж нэмэгдлээ.

Б.Золзаяа

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч, А.Болд агсны охин Б.Золзаяа “Миний аав 1996 онд АШУИС-ийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн.  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багш, ЭМЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хүүхдийн сан зэрэг ОУ-ын байгууллага болон хандивлагч орнуудаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн зээл тусламжийн төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, зөвлөхөөр ажиллаж ЭМЯ, Сангийн яам зэрэг Засгийн газрын болон Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэг, Олон Улсын судалгааны хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж, өөрийн эрдэм боловсрол, мэдлэг чадвараа Монгол Улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөөх үйлст насан эцэслэх хүртлээ зориулж ирсэн. Мөн ХБНГУ-ын Хайделбергийн Их сургуульд Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр шинжлэх ухааны мастерийн зэрэг хүртэж, өөрийн ажил мэргэжлээрээ Ази, Европын олон улс оронд суралцаж, англи, герман, орос хэлний мэдлэгтэй, мэргэжлийн олон бүтээлүүдийг монгол, англи хэлнээ хөрвүүлсэн чадварлаг мэргэжилтэн байсан юм. Хүүхдийн өвчлөлд өөрийн амьдралын хэв маяг болон өөрийн буруугаас болдоггүй учир их эмзэглэж байсан” гэв.

В.Ганхуяг

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч В.Ганхуяг “Манай эмнэлэг жилд 15-16 мянган хүүхдэд мэс засал хийдэг. 2013 оноос эхлэн хэвлийн дурангийн мэс засал хөгжиж эхэлсэн байдаг. Манай тасаг жилд 200-250 хүүхдэд дурангийн мэс засал хийдэг. Энэхүү хандивлаж буй багажаар дурангийн мэс заслын тоог 50 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд дурангийн мэс засал хийлгэх сонирхолтой байна. Дурангийн мэс засал нь эдгэрэлт нь хурдан, зовуурь бага байдгаараа давуу талтай” гэв.

Энэхүү “Буяны хандив”-т  хувь нэмрээ оруулсан “Монголын талын мэлмий” ХХК, Дундговь аймгийн 10 жилийн сургуулийн 1988, 1989, ЭМШУИС-ийн 1996, Хүүхдийн эмчийн анги 1996 оны 603-р хэсэг, 1969 оны төгсөгчид, Нийгмийн эрүүл мэндлийн сургууль, Мастер төлөвлөгөөний өсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил 3,4,5-р хөтөлбөр, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ангын яамны Зээл , Тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Олон улсын судалгааны хүрээлэн, УГТЭ, “Интермед” эмнэлэг, Дундговь аймгийн төрөх тасгийн эмч нар, “Мандал” санхүүгийн нэгдэл, Стандарт хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгсэл шалгалт, баталгаажуулалтын газар, Нийслэлийн 23-р сургуулийн 2010 оны төгсөгчид, Гёте ерөнхий боловсролын сургуулийн 11а анги, Монголын Уулчдын үндэсний холбоо, “Summit”, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Ахмад эмч нарын холбоо зэрэг байгууллага, хамт олны төлөөлөл, найз нөхөд бүх хүмүүст А.Болдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүсийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 34 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

15 цаг 57 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 6 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 15 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 7 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 25 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин