У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

2024-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.“Монгол генералын өдөр” бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв.

Генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, албаа нэр төртэй хаан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн хүч болж байгааг онцоллоо.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ гэдгийг хэлэв.

Мөн Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойгоор анхны эмэгтэй генерал төрсөн нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг монгол төр өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

Офицер хүн, тэр дундаа генералууд амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байдгийг санаж, хойч үеэ бэлтгэх, тэднийг бүх талаар үлгэрлэн дагуулахад онцгой анхаарч ажиллах учиртайг захилаа.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэргийн манлай болсон генералуудад болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож, төр, цэргийн 11 хүнд олгосон түүхтэй.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 эрхэм энэ дээд цол хүртээд байна.

Тухайлбал Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ.

Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17