Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

2024-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар шүүхийн эрх мэдэл, нэр хүндийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Н.Алтанхуяг: Чухал хуулиудыг морин дэл дээгүүр оруулж ирэхээ боль

 

-Одоо та нарын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна.  Гэтэл яагаад хугацаа дөхсөн энэ үед ийм чухал шүүхийн асуудлыг оруулж ирж байгаа юм.  Ямар санаатай, ямар эрх ашигтай юм.  Шүүхийн хөгжлийн бодлого гэхээр гараа өргөөд дэмжиж болж байна.  Гэхдээ морин дэл дээгүүр ийм хуулийн төслүүдийг оруулж ирэхээ боль. Юундаа яараад байгаа юм.  Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг бүгдийг нь уншсан.  Зарим нь асуудлыг хэтэрхий детальчилсан байна.  Уг нь шүүх байгууллагын бие даасан хараат бус байдлыг дэмжмээр байна.  Гэтэл амьдрал дээр ажил чинь ерөөсөө явж өгөхгүй байна.  Ямар ч арчаагүй цаас үйлдвэрлэсэн байдалтай баймааргүй байна.  Байнгын хорооны гишүүд нь ч ажилдаа ирдэггүй.  Эсвэл хурлаа завсарлуулаад сонгуулийнхаа дараа энэ чухал хуулиудаа хэлэлц л дээ.

 

Д.Цогтбаатар: Улстөрчид шүүхээ балбаад суудаг боллоо

 

- Энэ хуулийн төслийг яарч хэлэлцээгүй. Харин оройтож хэлэлцэж байгаа асуудал л бий.   Шүүх дээрээ бид анхаарал тавиагүй, тэртээ ард орхичихсон асуудал бий. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг шүүхээ муулаад суудаг болсон. Ийм сэтгэлгээтэйгээр Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй. Гэхдээ шүүхэд асуудал байхгүй гэсэн үг биш. Шүүхэд асуудал бий, шүүгчдэд асуудал бий. Харин үүнийг нь засдаг хүмүүс хууль тогтоогч бид. Бид муу ажиллаж байна гэсэн үг. Шүүхээ балбасаар байгаад шүүгчээр ажиллах хүн олдохоо больсон.  Баянхонгор аймаг л гэхэд Иргэний хэргийн танхим нь хоёр жил шүүгчгүй явсан байна. Сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн хүн ирсэн ч нэг нь ч тэнцээгүй байна. Шүүгч болж яах юм гэсэн нэр хүндийн асуудал нийгэмд үүссэн байна. Улстөрчид нь балбаад л байдаг.  Энэ хөтөлбөрийг яаралтай батлах хэрэгтэй байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 0 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17