Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд  байна.

Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ.

Тэрээр "Эрхэм гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг 2006 онд стратегийн орд биш гэж ээлж дараалан лобби хийж, УИХ-аар жагсаалтаас гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь алга болсон. Ордын нөөцийг хувааж, багасгах эсвэл УИХ-д лобби хийж, Цэцтэй нь авлига төлж, гаргаж авсан байдалтай байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болно. Стратегийн ордтой холбоотой зохицуулалт хатуу байх ёстой. Уул, уурхайн салбар хөгжсөн Норвеги, Чили улс тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш. Үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Энэ бол стратегийн ордтой яг адил баялаг. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт ч бий болно. Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа, үгүй шүү Б.Пүрэвдорж гишүүнээ. "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гэж дансанд тус компани 13 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэ нь баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байгаа.

"Эрдэнэтийн 49 хувийг саалийн үнээ шиг хөгширч үхэх гээд байна" гэж авчхаад 600 тэрбум өнөөдөр хоёр их наяд болоод байгаа нь ил тод байдал уу. Ц.Элбэгдорж "Миний үгэнд алдаа байлаа" гэж хариулаад буй. Ийм том стратегийн ордод төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Ийм байдлаар стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлах нь энэ хүрээд цэг тавигдана. Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан, одоо эцэслэн шийдвэрлэгдэх ёстой.

Стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энд тэндээс уг хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ П.Цагаан, МАК компани болих хэрэгтэй. 34 хувийг  хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих.

Ямар нэг асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах, ордуудыг жагсаалтаас гаргахад хэн, яаж оролцсоныг АТГ-т ярих асуудал байж болохоор байгаа. Одоо хангалттай, аятайхан байцгаачих, яасан их мөнгөтэй юм.

Энд ирж, асуудал яриад ард талд нь луйвар явдгийг таслан зогсоох гэж байгаа юм. Хэзээ ч нам ярьж байгаагүй. Авлигал байгаа бол асуудлаа шийдье л гээд байгаа юм. 

Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, баялаг. Иргэдийн тархийг угаахаа болих хэрэгтэй" хэмээн ширүүхэн хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Буриад зон
Үнээн 34% баялгийн санд шилжих ёстой
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17