Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 жил болж байна. Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний эргэн тойрны асуудлууд, тухайлбал, Эрдэнэт, системийн авлигатай холбоотой зүйлүүд сүүлийн 23 хоногт яригдлаа. Энэ ярианд “Улаанбаатар”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сан Францискогоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “дайралцаан”-д гурав дахь, дөрөв дэх, тав дахь эрхмүүд ч гарч ирж оролцов.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.3.28-нд ярилцлага өгөхдөө “Та арай ахуйн аллага гэж боддог юм биш биз дээ, өнөөдрийг хүртэл? Яагаад аравдугаар сарын 2-нд ахуйгаар алагдчихав гэдэг нөхцөл байдал үүснэ. Нэг том асуулт гарч ирдэг. Хэрвээ энэ хоёр хүн С.Зоригийг алаагүй юм бол яагаад гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг чинь маш том логикийн бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүнийг алсан гэж хуулийн байгууллага бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав? Сүүлд С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэж хоёр хүн алсан болж, нөгөөх нь хилсээр хэрэг хүлээлгэсэн болоод хэрэг задарчихсан байж байна. Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.

 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэсэн. Мөн 2024.4.10-нд “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй. Миний хувьд үнэнийг олох нь ирээдүйд илүү тустай гэж бодож байна. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэсэн юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2024.4.9-нд “С.Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. С.Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа.

 

26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ. Юун түүнд Ерөнхий сайд оролцох! Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би нэг ганц тайлбар хэлчихье. Тухайн үед С.Зориг алагдлаа гээд л би С.Зоригийн гэрээс гараад шууд Төрийн ордонд ирж байсан юм. Шөнийн 23 цагийн үед. Тэгээд Засгийн газрын гишүүдийг цуглуулж, энэ асуудлыг яръя гэж шийдээд тэгээд энэ мэдээллийг яаж хүргэх үү гээд явсан. Тэр үед бүгд эмгэнэсэн. Энэ чинь ямар аймшигтай зүйл болчхов гээд маргааш өглөө радио нээхэд л эмгэнэл явуулъя. Тухайн үед радио, телевизийн хороо гэж Засгийн газрын мэдэлд байсан юм. Даргыг нь Засгийн газраас томилдог. Шууд үүрэг өгөөд л маргааш өглөө телевиз нээгдэхэд С.Зоригийн зурагтай эмгэнэл. Радио нээхэд С.Зоригийн зурагтай эмгэнэл явуулсан. Бид тэгж эмгэнэж байсан юм. Тэр саналыг би гаргаж байсан. Тэгээд хүмүүс зурагт, радиогоо нээгээд л ямар аюултай зүйл болов гээд л... Тэгээд тэр алхмаас эхлээд биднийг буруутгах үйл ажиллагаа явж ирсэн. Бид тэр үед залуухан, гэнэн цагаахан байсан” гэв. Мөн 2024.4.16-нд “Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай. "Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно". Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17