Т.Доржханд VS Б.Баттөмөр

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Би өөрөө ажлын хэсгийн гишүүн хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцож чадаагүй. Гэхдээ манай намын зүгээс тодорхой санал тавьсан. Би тэр дагуу гурван зүйл асууя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэж ярьсан. Ард нь хамтдаа гарсан. Үүний дараа бид эдийн засгийн реформ дээр бодитой байдлаар зохицуулалт хийх шаардлагатай. Тэр агуулгаараа хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан. Бид нөхцөлөө тавихдаа гурван сан байгуулах юм байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулна. Гэтэл бүс нутагт нь хөрөнгө оруулалт татарчихсан. Өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, бизнесменүүд эрсдэлээ үүрээд л ордог байсан. Одоо бол төр нь баталгаа гаргаж, эх үүсвэрээ оруулсны дараагаар хөрөнгө оруулалтыг хийж ирдэг болсон. Энэ загвар маш амжилттай явж байгаа. Бидний энэ санал туссан уу. Хоёрт, хуримтлалын сан. Ирээдүйн болон одоогийн хуримтлал гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:-Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө "Эрдэнэс Монгол" компанид захиалга өгч, судалгаа хийлгэсэн. Тэр судалгааны үр дүн юу гэж гарсан гэхээр Баялгийн сан анхдагч сан юм. Үүнийг тооцоотой алгуур хийх нь зүйтэй. Шууд Норвегийн тэтгэврийн сангийн загвараар хийвэл үр дүн бага гарна. Тиймээс эрх мэдлийг УИХ дээрээ авах нь зүйтэй гэдэг зөвлөмж гарсан юм билээ. Энэ дагуу саналыг дэмжсэн гэдгийг намын дарга хэлсэн. Хөрөнгө оруулалтын сан бол хөгжлийн сан. Улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангаас жилд 380 тэрбум төгрөгийн 50 хувийг Хөгжлийн сандаа нийлүүлье гэж. Энэ оноос эхлэн А зэрэглэлийн үнэт цаасад хөрөнгө оруулна. Цаашдаа хөрвөх чадвартай байна гэж хуульд заачихсан юм билээ. Хуримтлалын сангийн хувьд төрийн өмчит компаниудын 34 хувийг нийлүүлнэ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Б.Баттөмөр дарга аа.Олон зүйл дээр тантай санал нэг байна. Манай нам саналаа өгөөд, дэмжиж байгаа. Энэ бол улсын эрх ашиг юм. Баялгийг тэгш хуваарилахдаа баялгаа ашиглан хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа хэд дахин нэмэгдүүлэх бодлого эндээс гарна. Баялгаа менежмент хийсэн улсууд энэ замаар явсан. Гэтэл Монгол энэ зохицуулалтыг оруулж ирэхгүйгээр зүгээр мөнгө олоод тараадаг улс болно. Хоёрт, шийдвэр гаргах нь УИХ байж болох ч менежмент хийдэг баг нь хөндлөнгийн мэргэжлийн баг байх ёстой. 

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин