Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын  хороонд шилжүүлэв.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:-2019 онд энэ хуулийг өргөн барьж байсан. Одоо бол таван жилийн дараа хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийг ахалж, хуулийг хэлэлцүүлж байгаад баяртай байна. Нэг үндэслэл хэлэхэд, Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 460 гаруй  хуулиас нийт 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг үг орсон. Нэг ёсондоо төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлнэ гэж тусгасан хэдий ч аль ч хуульд мэргэжлийн холбоо гэж юу вэ, чиг үүргийг нь томъёолоогүй. Энэ хуулиар чиг үүргийг нь олон улсын харьцуулалттай тодорхой болгож байгаа нь сайшаалтай. Эмийн сонсгол дээр АТГ-ын комисар "Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд бизнесийн эрх ашигтай" гэсэн.Өнөөдөр орж ирж байгаа 4-5 мянган эмийг хэдхэн мэргэжилтэн судалж, дүгнэх ямар ч боломжгүй. Бизнесийн ашиг сонирхолтой байхад тухайн хүмүүсээр эмийг судлах шаардлага тавихад маш хэцүү. Тиймээс энэ ажлыг Мэргэжлийн холбооны хууль гарснаараа эрүүл мэндийн салбарын Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдаж, тусгай зөвшөөрөл, судалгаа шинжилгээ, хуулийн төсөл дээр ажиллах боломжтой болно. Тэгж улстөржилтөөс ангид байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Чиг үүрэгтэй холбоотой асуудлыг уншиж танилцууллаа. Үүнд, 12.1.3 заалтад тухайн салбарынхаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах гэх мэт төрийн чиг үүргийг хийх юм байна. Хууль боловсруулах асуудал УИХ-д уу, холбоонд хадгалагдах уу гэдэг асуудал яригдана.  Үнэ тогтоодог юм явах гээд байна. Бинзен, гурилын үнэ буудаггүй гэдэг шиг мэргэжлийн холбоо Удирдах зөвлөлөөрөө шийдсэн, ингэж үнэлэх ёстой гэх вий дээ. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулж, нутагшуулна гэсэн байна. Уг нь Стандарт хэмжил зүйн газар хариуцдаг ажил шүү дээ. Тэгээд энэ асуудлыг холбоо шийдэхээр эрх зүйн чадамж нь хэр байх юм бол. Би эргэлзэж л байна. Бас гишүүн байгууллагууд мэргэжлийн холбоогоо төлөөлж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээ байгуулна гэжээ. Гадаад харилцааны нэгдсэн бодлогын хүрээнд яаж явах юм бол?

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Мэргэжлийн холбооны тухай хуулийн нэг ач холбогдол нь салбар нь мэргэжлийн холбоогоо төлөөлж, төрийн бүх үйл ажиллагаанд оролцоход чиглэж байгаа. Төр засаг, УИХ хувийн хэвшлээ сонсдоггүй биш сонсдог. Гэхдээ нэгдсэн дуу хоолой, бодлого дутагдалтай байсныг нэгтгэж байгаа юм. Боловсролын хуульд ажил олгогчдын холбооны төлөөлөл ШУТИС-ын Удирдах зөвлөлд байх ёстой гэсэн заалт байх ёстой. За ингээд санал хураалт явуулъя.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17