С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн  чуулганы нэгдсэн хуралдаан  эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: - Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн.  2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Үүний гол агуулга нь бид байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд тэгш хүртээнэ гэж оруулж, баталсан.  Тэр дагуу Засгийн газраас  баялгийн сан байгуулах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлж бид хэлэлцэж байна.  Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид, тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж иржээ.   Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хамрах хүрээнээс хэтэрсэн ийм заалт оруулж ирж хуулийг гууль болгох гэж байна.  Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна.  Бид хурдан хугацаанд баялгийн сангаа байгуулж, байгалийн баялгаасаа хүртмээр байна.  Гэтэл байгалийн баялгийн өгөөжөөс гадна, төмөр зам, автозамын компаниудын орлогыг төвлөрүүлнэ.  Удирдлага зохион байгуулалтыг  Эрдэнэс Монгол компани хангана гэдэг заалт туссан.  Ийм байж болохгүй,  чухал хуульдаа би хариуцлагатай хандмаар байна. Тэр АЗЗА-гаар яах гээд байгаа юм.  Энэ зам засдаг компани болохоос орлого олдог компани биш.  Гашуунсухайтын замын өнөөдөр  Эрдэнэс Монгол компани эзэмшдэг.  Өдөртөө 1000 машин явж, 540 мянган төгрөгийн хураамж төлдөг.   Жилдээ 350 тэрбумын орлого олдог.  Тэгээд замаа засдаггүй.  “Эрдэнэс Монгол” компанийн хэдэн ажилчдын цалинг л тавьдаг. “Эрдэнэс Монгол” компанийг авч үлдэж, хэдэн саяар нь цалин авахын тулд ингэх гээд байгаа юм уу.  Тэгчхээд бүх замуудыг, бүх төмөр замыг авч яах гээд байгаа юм.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХК-ийн  Монголын тал 50 хувийг эзэмшдэг.  Бид “Улаанбаатар төмөр зам”-ыг авч чадахгүй байгаа биз дээ.  Түүний орлогыг авах уу.  Энэ Төмөр замын компаниуд гээд.  Асуудлыг их байдлаар оруулж ирмээргүй байна.  Өмнө С зөвшөөрлийн асуудлыг яриад АТҮТ дээр байж болохгүй байна.  Авлига боллоо гээд.  Одоо С зөвшөөрлийн авлига нэг хоёр саяар тооцогддог байсан бол 20-30 сая болчихлоо. Би  энэ индэр дээрээс шүгэл үлээж байна.  Энэ авлига уул уурхайн компаниуд С зөвшөөрөл өгдөг болсноос хойш бий болсон.  Өмнө нь ч би Халтар сайд аа, төмөр зам дээр чинь 500 саяын авлига яваад байна шүү гэж сайд биш гишүүн байхдаа шүгэл үлээсэн. Үнэхээр тийм байсан, баригдсан.  Нүүрсний хулгай байна шүү гэж шүгэл үлээсэн. Өнөөдөр энэ хулгай ямар байсныг Монголын ард түмэн бүгд мэддэг болчихлоо.   Одоо та нар АЗЗА, Төмөр Замаа бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээрээ аваад нэртэйгээр нь Зам тээврийн яамаа татан буулгачих л даа.  Ганцхан агаарын тээврийн яам гээд нэрлэчих.  Ийм байдлаар Баялгийн хуулийн  үндсэн үзэл баримтлалыг гуйвуулж, чононд хонины арьс нөмрүүлсэн заалт оруулж ирж болохгүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 27 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17