Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн та ахалж ажиллахаар болсон байна.  Ямар тодорхой өөрчлөлтүүд орох вэ?

-Засгийн газрын хуралдааны гол сэдэв нь нийслэл хотын эрх зүйн байдал болон бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.  Засаг, захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн бүрэлдэхүүн хэсэг болох Хот тосгоны эрх зүйн байдлын тухай  хуульд өөрчлөлт оруулахаар боллоо.  Ингэснээр нийслэл Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд ямар нэгэн асуудалгүйгээр өрнөх эрх зүйн орчин бүрдэх юм.  Тиймээс хуулийн төслийг ирэх долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газраас өглөө. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1993 онд боловсруулан батлуулжээ.  Өөрөөр хэлбэл, өмнөх нийгмээс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан ийм цаг үед батлагдсан. Үүнээс хойш 31 жил өнгөрч, цаг үеийн нөхцөл байдал  ч нэлээд өөрчлөгдсөн.  Мөн зарим аймгийн хот, тосгон бие даан эдийн засгаа бүрдүүлэх болсонтой холбоотойгоор шинэчлэх шаардлагатай байгаа юм.

- Энэ хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан.  Энэ удаагийн өөрчлөлтийн гол онцлог юу байх вэ?

-Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байгаа тул эрх зүйн байдлыг нь шинэчлэхгүй бол зөвхөн Засгийн газрын шийдвэрийг харсан, баригдмал явцуу байдлаар орон нутгийн хөгжилд саад болох эрсдэлтэй гэдгийг онцлох нь зүйтэй.  Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу чиг үүргийн яамдуудад, тэр тусмаа нийслэлд төвлөрсөн ажлын хэсэг байгуулж байна.  Нийслэл Улаанбаатар хот өөрийн бие даасан хуультай болбол бүтээн байгуулалт, түгжрэл болон тулгарч буй асуудлыг саадгүй шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр төлөвлөсөн ажил хийгдэхэд тулгардаг ихэнх бэрхшээл алга болно гэж үзэж байна. Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр хот өөрсдөө хувийн хэвшлийн байгууллагуудтай бие дааж хамтран ажиллах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17