“Хуулиас давсан тогтоолын төсөл  байж болохгүй”

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өчигдөр хуралдаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл нь зөвхөн сургалт төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг мэдээлэх, хянан шийдвэрлэх, зөрчлөөс сэргийлэх тогтолцоог бүрэн төлөвшүүлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилласан эсэхийг харгалзан үздэг байх, албан тушаалд дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “Чадахуйн зарчим”-ыг мөрдөх механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Тогтоолын төслийн 1.2.4-т "Сайн дураараа төрийн албанаас чөлөөлөгдсөн этгээдийг дахин төрийн албанд ажиллуулахгүй байх бодлого хэрэгжүүлнэ" гэсэн байна. Хүн өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх эрхтэй. Эрүүл мэндийн шалтгаан байж болно, богино хугацааны сургалтад хамрагдах шаардлага гарч болно. Гэтэл өөрөө чөлөөлөгдсөн хүнийг дахин төрийн албанд томилохгүй гэдэг ямар бодлого ороод ирэв. Үүнийг дэмжих боломжгүй байна. Хуульд нийцэхгүй байна, хүний эрхийг зөрчиж байна. 

Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн:

-Ёс зүйн зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн бол эсвэл сайн дураараа чөлөөлөгдсөн бол тухайн этгээдийг дахин төрийн албанд ажиллуулахгүй байх бодлогыг цаашид баримтлах саналыг ажлын хэсгийн гишүүд гаргасныг бид дэмжээд оруулсан. "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн баримт бичигт ёс зүйн зөрчил гаргасан бол сайн дураараа ажлаас чөлөөлөгддөг байх соёлыг төлөвшүүлнэ гэж тунхагласан. Хайхрамжгүй байдлаас ёс зүйн алдаа гаргах нь тун ховор. Ёс зүйн алдаа гаргасан хүн өөрчлөгдөх магадлал 50-иас бага хувь. Тиймээс ийм хүн төрийн албанд ажилласаар байвал дахиад л ёс зүйн зөрчил гаргана. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго нь ёс суртахуунтай иргэдээс төрийн албыг бүрдүүлж, сэлгэн томилж байх явдал. Төрийн албаны тухай хуулиар авлигын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүнийг төрийн албанд томилдоггүй. Үүнтэй адил ёс зүйн алдаа гаргасан хүнийг төрийн албанд ажиллуулахгүй байх тухай саналууд ажлын хэсгээс гаргасан юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-ын тогтоол хуульд нийцэж гарах ёстой. Хуулийнхаа хэм хэмжээнээс гарах ёсгүй. Хэрэв ийм өөрчлөлт хийх гэж байгаа бол Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.  Хоёрдугаарт, энэ зарчим зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Үүгээр чинь далимдуулаад нугалаа гаргах, ажлын байрны дарамт үүсгэх нөхцөл үүснэ. Бид төрийн жинхэнэ албан хаагчдаа хоёр хамгаалалтыг бий болгох ёстой. Нэгдүгээрт, хууль зүйн хамгаалалт. Хоёрдугаарт, даргын дур зоргоороо, үзэмжээрээ нөлөөлөлдөө оруулах гэсэн үйлдлээс хамгаалах ёстой. Төрийн албан хаагч ёс зүйгүй байна уу, дарга ёс зүйгүй байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Ёс зүйгүй дарга бол энэ зохицуулалтыг чинь ашиглаад ажилтнаа дарамтална, нөлөөлөлдөө оруулна, зүй бус шаардлага тавина. Дарга нарт ийм зэвсэг атгуулж болохгүй гэлээ.

Ийнхүү тогтоолын төслийн 1.2.4-д “Ёс зүйн зөрчил гаргаж халагдсан хүнийг төрийн албанд ажиллуулах”, 1.2.6-д “сонгуулийн төв байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвших ёс зүйн мэдүүлэг гаргах асуудлыг судалж шийдэх” гэснийг хасъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17