У.Хүрэлсүх: Хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд багш хамгаас чухал

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг товчлон хүргэж байна. 

Тэрээр "Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ.

XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай...

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”-д хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, танхимын сургалт хаагдсан амаргүй он жилүүдтэй нүүр тулсан хэдий ч төрийн оновчтой бодлого шийдвэр, түмэн олны хамтын хичээл зүтгэлээр хүнд цаг үеийг хохирол багатай даван туулж чадсан.

Тухайлбал, төр засгаас хэрэгжүүлсэн технологийн дэвшлийг багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд сургалтын үйл ажиллагаанд шуурхай нэвтрүүлж, хичээл сургалтыг тасалдуулалгүй амжилттай явуулж чадсан.

Манай улс цар тахлын үед улсын хэмжээнд теле хичээлийг шуурхай эхлүүлэн, “medle.mn”, “suraad.mn” зэрэг цахим платформыг амжилттай нэвтрүүлж, бусад улс орнуудыг түүчээлсэн билээ.

Энэхүү ололт амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтад Монгол Улсыг боловсролын цахим шилжилтээр тэргүүлэгч улсын нэгээр зарласан.

Суурь  боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдын мэдлэг, чадвараар тухайн улсын боловсролын тогтолцооны түвшинг тандан судалдаг олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан.

Уг үнэлгээний үр дүнгээс үзвэл манай улсын сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч, зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, цахим орчин зэрэг шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг дагаад дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ ирээдүйн ажил мэргэжлийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна.

Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна.

Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Үүнд төрийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх учиртай.Орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал билээ. Мөн техник технологийн хурдацтай хөгжил нь хүний амьдралын хэв маягт олон эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг дэлгэцийн хэт хамааралд оруулж, хөдөлгөөний дутагдал үүсгэн, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьд харилцаа, амьд байгалиас холдуулах боллоо.

Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа эх байгальд хайртай, эрүүл амьдралын зөв хэвшилтэй, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин