Д.Ганбат: Төрийн ордонд Г.Батхүү агсан учир битүүлгээр амь үрэгдсэн. Гадаадын мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон

2024-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан /04.11/ эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат,  Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн  Д.Ганбат  "Сүүлийн үед ярьж хэлэлцэх асуудал олон байна. Байнгын хороодын ирц хүрэлцэхгүй байгаа. Сонгогдохын төлөө их яараад байх юм. Хүний тойргоор өлөн цөлмөн царайлаад явж байна.  Ардчиллын бэлгэ тэмдэг болсон удирдагч С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг. Талийгаач болоод 26 жил өнгөрчээ. Гэтэл алга дарам хөшөөний газар өгөхгүй гэж байна.  Ар гэр нь тус хэргийг нууцаас гаргахыг хүсдэг. Олон улсын мөрдөн байцаагчдыг дуудаж ажиллуулах хэрэгтэй. Эс бөгөөс нэг цагдаагийн дарга МАН болон би ялбал илэрнэ гэсэн, байхгүй. Нам нь хэчнээн ч удаа ялдаг юм. Дараа нь УИХ-ын дэд дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг "тангаргийн буг" гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон.  Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг.Нөгөө талаараа хүүхдэд ээлгүй засаг төр болжээ. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг өөхшүүлсэн хууль баталсан. Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн алба хаагчид хүчирхийлсэн.  Та нарын хүүхдийг хүчирхийлбэл яах вэ. Та нар яасан хөндий муухай сэтгэлтэй хүмүүс вэ. Ийм парламент, засаг төр байж болохгүй. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн асуудал яригдсангүй" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Од
Согтолт ихтэй бсан учир толгой нь эргээд Өөрөө уначихсан юм шиг ээ
иргэн
Номтойбаяр гуссан гэдэг хардлага бол ард түмний дунд бий болчихсон шд. Төрийн ордонд өрөөндөө согтуу байхад нь талийгаач уулзсан байдаг.
хэхэ хөөрхиймбэ
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17