Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээхэд НҮБ-ын хүний эрхийн хороотой хамтарна

2024-04-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах, мөн шүүхээс энэ хэргээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг барагдуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог томилжээ.  Тэрээр хуралдааны дараа ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

 

-Ажлын хэсэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

- Энэхүү ажлын хэсэгт  ХЭҮК, ШЕЗ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөллүүд багтлаа. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулаад гурван шатны шүүхээс ял шийтгэл аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулах юм. Мөн энэ асуудалд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болж байгаа.Та бүхэн санаж байгаа бол өмнө нь эдгээр иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нар өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбогдуулаад холбогдох ажлыг хийсэн байна. Харамсалтай нь, нөхөн төлбөрийн ажил удаашралтай байна. Тиймээс Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгуулж буй нь энэ.  Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан эрхийг баталгаатай эдлэх суурь эрхтэй. Эдгээр баталгааг төрөөс Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон. Үүнд, багтсан нэг үндсэн эрх нь эрүүдэн шүүлтээс ангид байх болон хэрцгийгээр хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай. Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн болон эрүү шүүлт тулгасантай холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн хороо, эрүүдэн шүүлтийн эсрэг ажилладаг дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг асуудлыг судалж, хоёр иргэнтэй биечилсэн уулзалтыг хийнэ. Мөн цаашид олон улсын экспертүүд болон бусад олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.

-Сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргийг гаргаж ирдэг нь шоу болчихлоо. Үүнээс өмнө шийдэх боломж байгаагүй юу. Энэ хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох боломжгүй юу?

-Одоогоор ЦЕГ-т ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэн Т.Чимгээ иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой мэдээллийг өөрийнх нь хүсэлтээр олон нийтэд мэдээлэх боломжтой. Одоогийн байдлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн.  Мөрдөн шалгах ажиллагааны хэрэг бүртгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх боломжгүй. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох, дэмжлэг үзүүлэх. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаах ажиллагаа, холбогдох хуулийн дагуу үргэлжилж байна. Цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яагаад эрхийг нь сэргээж, нөхөн төлбөр олгоогүй вэ гэх асуудлыг ажлын хэсэг дээр судалж, мэдээлэл өгнө. НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод заасан тодорхой үүрэг бол эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийг бүрэн хохиролгүй болгоход төрөөс үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ Засгийн газар биелүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.

-Хоёр иргэний хохирлын нөхөн төлбөрийг хэрхэн тооцоолж байгаа вэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийн сэжигтэн хэвээр байгаа гэсэн үг үү?

-Бидэнд байгаа мэдээллээр уг иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр одоогоор сэжигтэн гэж үзэхгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох ажлын хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Эдгээр иргэний нэгэнт зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа учраас Засгийн газраас шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

Д.Амарбаясгалан: Газрын тос боловсруулах үйлдвэр 2026 онд ашиглалтад орно

 

Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.  Тэрээр "Тус үйлдвэр нь Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа бөгөөд зээлийн хүрээнд "EPC 1-4" шатны гэрээ хэлэлцээр хийгдэж байна.Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд доголдол үүсээгүй.  Үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд дотоодоосоо газрын тосыг хэрхэн олборлож вэ гэх асуудал яригдаж байна. Манай улсад Петро чайна Дачин Тамсаг болон Петро матад гэсэн хоёр компани газрын тосны хайгуул, олборлолтын ажил явуулдаг. 2018, 2019 оны үед Петро чайна Дачин Тамсаг компани жилдээ 1.2 сая тонн баррель газрын тос олборлодог байсан. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөлөл, иргэний нийгмийн байгууллагаас болж газрын тосны олборлолтын хэмжээ эрс буурсан. Тиймээс газрын тосны хайгуул хийх, олборлох үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчны зохицуулалтыг тодорхой болгох асуудал яригдаж, ажлын хэсэг байгуулагдсан. Манай улсын газрын тос боловсруулах үйлдвэр 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Тэгэхээр нэг сая тонн газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход түүхий эд бэлэн байх ёстой.  Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бол импортоор авах боломж нээлттэй. Гэхдээ Петро чайна Дачин Тамсаг болон Петро матад компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр дотоодын хэрэгцээг хангаж болно. Харамсалтай нь 2014 онд газрын тосны хайгуул олборлолтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын компаниуд үйл ажиллагааныхаа хурдыг сааруулсан. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр хайгуул хийх талбай авсан. Гаднын хөрөнгө оруулагчидтай нээлттэй тендер зарлах замаар хамтарч ажиллаж хайгуул хийх боломжоо эрэлхийлж байна" гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7316)

 

Од
Зөв зөв
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин