Д.Амарбаясгалан: Уламжлалт мал аж ахуйд олон бэрхшээл тулгарч байна

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.  Тэрээр "Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд байдалд орсныг цас зудын нөхцөл байдал илүү тод харуулж байна. Сүүлийн үед цас зуд, ган гачгийн асуудал 2-3 жилийн давтамжтай болсноороо Монголын уламжлалт мал аж ахуйд ихээхэн бэрхшээл тулгамдаж байна.Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн. Малчид маш өндөр хүүтэй хэрэглээний зээл авч байна. Олон тооны малтай байснаараа амьдралаа залгуулах нөхцөл байдалтай нэгэнт тулж ирсэн. Энэ салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулан гаргаж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болж байна" хэмээв. 

Мөн "Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсаны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилгыг агуулж буй.Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Засгийн газар гурван зүйлд анхаарлаа хандуулж байна. Цас зудад нэрвэгдсэн малчдад өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал бий. Тиймээс гуравдугаар сард зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн. Ингэж нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа юм. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол өнөөдрөөс албан ёсоор хэрэгжээд эхэлж байгаа.Цас зудаас үүдэн малын хорогдол 70-аас дээш хувьтай гарсан бол малчид цааш яаж амьдрах вэ?Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2024 онд батлагдсан тодорхой хэмжээний төсвөөр малгүй болсон иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжинэ. 5-8 сая төгрөгийн урт хугацааны хүүгүй хэлбэрээр малчдад зээл очиж, малжуулах хөтөлбөрийг зохион байгуулах юм.Түүнчлэн уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хууль батлагдсанаар "Шинэ хоршоо хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх асуудал Засгийн газар дээр яригдаж байна. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа чанар үржил угсааг сайжруулах бодлогыг дэмжинэ гэсэн үг.Малчдаас худалдаанд очих хүртэлх хугацаанд ченж нарын гараар дамжиж хамаг ашиг орлого нь тухайн ченжийн тээвэр ложистикийн түвшинд шингээд байгаа. Энэ асуудлыг залруулж, малчдад нэмүү өртөг шингээдэг боломжийг бий болгоно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17