"Х.Нямбаатар таныг явуургүй улс төр хийхээ болихыг шаардаж байна"

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудсандаа "Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэсэн агуулга бүхий мэдээллийг нийтэлжээ.

Харин өнөөдөр /04.10/ Ардчилсан Намаас С.Зоригийн хөшөө сүндэрлэж буй газрын асуудлаар мэдээлэл өглөө. Тус намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Ардчилсан Нам байрлаж буй хоёр давхар, цэнхэр байшингийн дэргэдэх С.Зоригийн хөшөө нь ардчилсан хувьсгалын гол баатруудын нэг. С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тарааж, иргэдийн сэтгэлзүйгээр тоглож байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар таныг явуургүй улс төр хийхээ болихыг шаардаж байна. Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. Хэрэв хөшөөг хөдөлгөхөөр бол тус сангаас очиж асуухыг зөвлөе. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй. Хоёр давхар цэнхэр байшинд АН-ын Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сар бүр түрээс төлдөг. Уг байшингийн эзэмшигч "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ. 12 жилийн өмнө тус холбооноос илгээж байсан бичгийн хуулбар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Байшин барих, С.Зориг агсны хөшөөг холдуулах гэж байгаа талаарх мэдээллийг газрын албанаас болон "Зориг сан"-гаас тодруулах хэрэгтэй.АН шинэ байр барих, С.Зориг агсны хөшөөг хөдөлгөх санаачлагч биш. "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй байна"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17