С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор олон улсын болон хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгууллаа

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудлаар олон улсын болон хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Ажлын хэсгийг миний бие ахлахаар болсон. Ажлын хэсэгт зөвшилцсөнөөр ШЕЗ, ХЭҮК, Эмнести Интернэшнл, ЦЕГ, ТЕГ орж ажиллана.Гол зорилго нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан гурван шатны шүүхээс ял аваад байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллана. Нэг жилийн өмнө дээрх хоёр иргэнийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар зөрчигдсөн эрхээ сэргээхээр холбогдох ажлуудыг хийжээ. Нөхөн төлбөр авахтай холбоотой ажлууд удаашралтай байгаа учраас Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр үндсэн эрхийг баталгаатай хэрэгжүүлэх суурь эрхтэй. Үндсэн эрхийн нэг болох эрүүдэн шүүлтээс ангид байх, хэрцгий болон хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтыг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн. Мөн эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий харьцаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн үндсэн эрх зөрчигдсөнтэй холбогдуулан Засгийн газраас тодорхой ажлуудыг хийнэ.  Ялангуяа НҮБ-ын Хүний эрхийн хороо болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дэд хороотой хамтрахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай биечилсэн уулзалтуудыг хийнэ. Мөн олон улсын шинжээчид, хөндлөнгийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллана. Энэ асуудлыг олон улсад гаргах, цаашдаа Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөхгүй байх дээр анхаарах шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Т.Чимгээ иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой мэдээллийг өөрийнх нь хүсэлтээр олон нийтэд мэдээлэх боломжтой. Одоогийн байдлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн.  Цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яагаад эрхийг нь сэргээж, нөхөн төлбөр олгоогүй вэ гэх асуудлыг ажлын хэсэг дээр судалж, мэдээлэл өгнө.НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод заасан тодорхой үүрэг бол эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийг бүрэн хохиролгүй болгоход төрөөс үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ Засгийн газар биелүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална. Нэн тэргүүнд эрүүдэн шүүлтийн хохирогчид болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зөрчигдсөн эрхийг нэн даруй сэргээх, нөхөн төлбөр олгоход анхаарна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17