Хүүхэд хүчирхийлсэн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

2024-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Хуваарь ёсоор даваа гарагт намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын хуралдсангүй.  Харин АН хуралдаж,  цагдаагийн алба хаагчид  бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэргийн нөхцөл байдлыг хэлэлцэж байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хохирогч охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Гэтэл туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой. Мөрдөн байцаалтаар нарийн зүйлийг гаргаж ирэх байх. Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах нь эргэлзээтэй боллоо. Цагдаа нь иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.  АН-ын бүлгээс энэ асуудлаар ажлын хэсэг байгууллаа.  Ажлын хэсэг яагаад ийм хэрэг гарах болов. Тэр хүмүүс төрийн албанд орохдоо тэнцсэн эсэх. Мэргэжлийн сургууль төгссөн эсэх. Цагдаагийн байгууллагад хүний эрхийн асуудлаар сургалт явагддаг эсэх. Цаашид энэ төрлийн хэрэг гаргуулахгүй болтол ухаж ажиллана. Энэ сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Тамгын газраас мэдээлэл хийхдээ "Нэг цагдааг баривчилсан. Бусдыг гадуур шалгаж байна, хорих үндэслэлгүй" гэж сэтгүүлчдийн асуултад хээвнэг хариулж байгаа юм. Уг хэргийг танил талаараа аргалах гээд байна уу гэж хардаж байна. Мухарт нь хүртэл шалгана.  Ажлын хэсгийг Д.Ганбат гишүүн ахалж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Энэ хэрэгтэй холбоотойгоор Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Иргэдийг гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагынхан нь гэмт хэрэг үйлдэж байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаадын улс орнуудад ил зарладаг.  Харин хохирогчийг ил гаргах хэрэггүй.  Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг МАН засгийн эрх авангуутаа яаралтай татан буулгасан. Засгийн газрын харьяа байгууллагууд цагдаа нараа шалгаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ Засгийн газрын үед ёс зүйн хариуцлага хүлээдэг албан тушаалтан алга. Хуульд өөрчлөлт оруулж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон.  АН-ын бүлэг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18