Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил

2024-04-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.Болд

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоо хоногт цацагдсан ярилцлагатай холбоотой дуулиан өнөө хэр нь намжаагүй байна. Яаран намжих ч аргагүй ноцтой зүйлүүдийг тэрбээр ярьсантай холбоотой биз. Магадгүй, цаашаа үргэлжлэх олон үйл явдлын сэжүүрийг гаргаж тавьсан байж мэднэ. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлүүдэд тал бүрээс маш олон дүгнэлт, таамгийг хийж эхлээд байна. Тухайлбал, зөвхөн С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний өмнө, хойно өрнөсөн асуудлаар маш олон мэдээллийг гаргаж тавьжээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ юу ярьсныг доор сийрүүлэв.

 

Тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. 1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демикрат намын эвсэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан.

 

Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон.

 

Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь “Эрдэнэ”-ийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн. Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. Түүний дараа аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд “Улаанбаатар” зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн.

 

Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг. Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч тэр огцорсон, чадаагүй. Яг энэ систем 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн. 2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан. Тэр шүүгчдийн нэр нь “Эрдэнэт”-ийн 49, С.Зоригийг хөнөөсөн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан. Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар нь Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар, нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг.

 

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр “Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан” гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна. Долоон жил боллоо. Ч.Сайханбилэг яг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо. Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. “Эрдэнэбилэг нарын ийм хүмүүс бидний зүгээс хийнэ. Чи үүнийг хийж чадах уу” гэдэг асуудал. Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Ерөнхий сайдаа нөгөө бүлэглэл тэгж дарамталж чадаж байсан байна. Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас, гурван эх үүсвэрээр дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-н хүртэл 400 орчим сая ам.долларыг дансанд төвлөрүүлээд гурван гүйлгээгээр Орос руу шилжүүлж байгаа ийм асуудал. Үүнийг парламент хэлэлцэх бүрэн боломжтой байсан.

 

Тухайн үед “АН ялагдах магадлалтай” гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан. Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг шүү дээ. Тэр бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдчихсэн, “Эрдэнэт”-ийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн. Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биеийн хэлэмж шүү дээ” гэж ярьсан. Эндээс л гэхэд Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил” гээд хэлчихсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн өөр олон зүйлийг түүний ярилцлагаас ухаж болохоор байна.

 

Эх сурвалж: polit.mn

puujii
minii mongoliin bi ardchilsan namiin ardchilagch gej uuriigee heldeg boddog uuriin tarhi oyun uhaantai elbegdorj batuul gantumuriin baas ni unertei us met sanagddag namchingaas busd gishuud demjigchidee bid ene udaa namaa demjij gargaval ard ni mongol ulsaa hariihand zarsan amerik hytadiin gar hul bolson elbegdorj miye enhbold bayr battulga ajnai baterdeniihnii manan mafiin medeld ylaltaa uguhgeed bna uuniig sain bod tungaa AN d ylalt heregtei gehdee ene udaa bishee hudal hulgai aluurchdaasaa salsan shine zaluu uyiihen orj irsen suraggui bolson 90 d onii shudarga unench ahmaduud ergej irsen hoino bol bidend 100% ylalt aandaa irne
Хүзүү магадлал өндөртэй
Зочин
Элбэгдорж Зориг болон түүнтэй холбоотой 10 гаруй хүнийг алсан байдаг. Эхнэр Булгантай нь хуйвалдаж Батаа Оюунаа гэсэн 2 хүний нэрийг хэлүүлж аваад Монголын бүх Батаа Оюунааг баривчилж хүчээр хэрэг хүлээлгэх гэж тамлаад зарим нэг нь эрүү шүүлт даахгүй нас барж, зарим нэг нь сэтгэл санааны гүн хямрал гутралд ороод гудамжны архичин болсон байдаг юм. Дараа нь 2 хүн хилсээр хэлмэгдүүлж тамлан Чимгээгийн охиныг хөнөөж гүн шоконд оруулан шүүх хурлаар яллаж хорьсон гээд ярьвал их гарын алуурчин шүү наадах чинь.
о
Сонгуулийн шоу байх. Үнэн юм бол бариад аваач дээ
Уншигч
ОЮУН-ЭРДЭНЭ EРӨНХИЙ САЙД ҮНЭН ЯРЬСАН БАТАЛГААТАЙ БОЛООД Л ЯРЬСАН . АМЖИЛТ ХҮСЬE.
Оюунэрдэнийн үнэн гэж бодож байна.
Үнэн шүү дээ. Элбэгдоржийн аллага ганц Зоригоор зогсохгүй байхаа.
Отгоо
Үнэхээр баримт байгаа бол барьж аваад тогтоогоод ялыг нь үүрүүлэх арх нь оюунэрдэнэ даргад 100% байна .юуг нь хүлээгээ вэ.баримтгүй бол ингэж сонгууль болгоноор ингэж ард түмнээс санал авах гэж шоудаж байгаа бол болохгүй байраа.
Нара
Хэрэг хуучрахгүй, Элбэгдоржийн хийсэн ажил гэдэг нь мэдэгдэж байсан, бас тэр үед сандарч ламаар явж үзүүлж аргалуулж байсан талаар уншиж байсан юм байна, ингэж ил болчоод байхад яагаад Элбэгдоржийг гэм бурууг нь хүлээлгэж чадахгүй байгаа юм бол....ерөнхий сайд сайн байна, ингэж ил гаргаж ярих зоригтой хүн байгаагүй шүү, Элбэгдорж үнэхээр амны фигуртэй, хошгируулагч хүн юмаа, хэрэг нь ийм дээрээ тулахаар цор цор хийгээд өндөлзөөд, ахин төрд шургалахаар болон өөрсдийн хүмүүсээ гаргахаар байж ядаж байна даа, өөрийгөө хамгаалах арга нь тэр юм хойно......
Эр хүн
Заа ёстой баримттай ярьжээ. Эндээс харвал 2 алуурчны нэг нь хурц болж таарлаа даа. Тэгхээр Хурц гэдэг хүнийг удмыг нь сайн судлах хэрэгтэй!!! Хужаадаа оргон зайлсан болоод сураг нь тасарчээ!!!!
👹МАН ТАР⁉️
Сонгууль болохоор Зориг гэж хүн яригдах юм одоо болиоч ясыг нь амараа.амар тайван нойрсог.
Zochin
Songuuli bolhoor Zorigiin hereg geh yum boliosoi Tsagdaa hyyli Snuuh ne ajlaa hiine biz uls oron chine hugjihgyi irged ne ireedyid itgeh itgelgyi gadgash yawsaar ene uls oron hetsuudLee uragsh haraad dalaitstai ajillaa ch ee
МАН сонгуулийн гол сурталчилгаа нъ Зоригийн хэрэг байсан.Энэ жил ч бас адилхан юм байна дөө
Монгол хүн
Хичнээн нуух гэж оролдоод үнэн хэзээд ялдаг.Явуургүй бусармаг үйлдэл гаргаж монголын нийт ард түмний амьдрах боломжийг хулгайлж үгүй хийсэн.Үүнээс болж хичнээн хүн үхэж үрэгдэж гомдож цөхөрч архинд орж хорвоогоос буцсаныг,монголын газар нутагт,байгалийн баялагт ямар их хохирол учруулсныг,хохирол учруулах замыг нээснийг хэлээд баршгүй.Энэ хүмүүс хийсэн нүглийнхээ шийтгэлийг амсах нь хэзээ мөдгүй биз ээ.
Түүхийн улбаатай зүйл үнэнийг өгүүлээд байх шиг.Ойодуудын ҮЛДЭГДЛҮҮД НЬ ТӨРД БАЙГААД ХОР УРШИГ ТАРИАД БАЙНАА ЮМ БОЛ....2Т ОЮУНЭРДЭНЭ ЗОРИГ АГСНЫГ ХӨНӨӨСНИЙГ МЭДЭЭД БАЙГАА ЮМ бол ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ ГАРТ НЬ БАЙГАА 4 ЖИЛДЭЭ Ардын нам ЭЛБЭГДОРЖИЙГ НЯМДОРЖТОЙ НЬ шоронд хийж байцаавал бллоо биш үү.Сонгууль эхлэх цаг үед л Зориг агснаар барьц хийх юм....БОЛИОЧ ОЮУНЭРДЭНЭЭ. Үндэстний үзэл гэж хүчтэй юм байдаг юмаа даа....???!!!.
Миний таамагтай нэг л зүйлээр давхцаж байна. Ерөөсөө орчин үеийн энэ идлэг уулга 2010 оноос буюу нарийн хэлбэл ойрад хүн төрийн тэргүүнээр сонгогдож өөрийн хүрээллээ бүрдүүлсэн тэр үеэс эхэлсэн юм аа. Түүнээс өмнө идье гээд гавьтай юм байгаагүй. Тэгэхэр 32 жил биш 15 жилийн тухай Монголчууд ярих ёстой. Элбэгдорж гэдэг хүн бол Нямдорж, Дорлигжав нарын хүмүүстэй нийлээд маш Исмэлч, Ойрад ухаанаар Монголын төрийг 15 жилийн хугацаанд самарсан. Ойрадуудын өнө мөнхийн зорилго нь анх байгуулагдсан үеэсээ л Монголын төрийг чадвал авах ядвал самрах цор гонц зорилго байсан. Анхнаасаа ийм л зорилгоор байгуулагдсан цэргийн эвсэл бол 4 Ойрадын холбооо юм. Анхан хоорондоо ямар ч хэлхээ холбоогүй овог аймгууд байсан. Сүүлдээ Монголтой дайтсан 7 зууны туршид угсаатны ижилслээр шинэ угсаатан, үндэстэн болж бүрэлдсэн. Одоо хүртэл тэд өш зууж Монголын төртэй арцалдсаар байна. Элбэгдорж гарсанаасаа хойш төрийн бодлогыг гуйвуулах, төрийг системийн хувьд ажиллах чадваргүй болгож, механизимыг нь нэг хүнээс хамаарч байхаар доройтуулж хүчгүйдүүлэх, энэ улсыг өрөнд оруулах, ойрадуудыг төрийн албанд бөөнөөр нь чихэх бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ зүгээр судалгаагаар гараад ирнэ. Анх бонд босгоход л түүгээр хийсэн ажил, хувааж идсэн байдлаас маш тодорхой харагдана. Одоо санхүүгийн чадвахтай, хүчтэй байгаа хувийн компаниудыг бүртгэхэд л тодорхой болно. Хэн тендр авч байна. Хэн хямралаар торохгүй урагшлаад байна. Энэ чинь Ойрадуудын өөрсдийнх нь ярьдагаар тэд мундаг, гайхалтайгаас болсон юм биш шүү дээ. Тэд тодорхой зорилготойгоор нэгдэж чаддаг, Бүгд найрамдах улсын жирийн иргэн бүрт тэгш олгогддог боломжийг төрийн эрх мэдлийг атгаж байгаа байдлаараа далимдуудлан булааж өөрсөддөө хуваарилдаг энэ шударга бус зарчмаас л эхтэй. Үүнийг л Халхчууд ойлгох хэрэгтэй.
Билгэн
Сонгуулийн шоу аль эрт эхлэсэн байна даа. Зоригын хэрэг гээд л сонгууль болгоны шоу! Одоо бас Оюун-Эрдэнэ яриад эхлэлээ. Тийм л юм бол ЕС болонгуутаа эхлүүлэхгүй яасан юм. Бүрэн эрх нь байсан биз дээ. Ингээд л худлаа яриад байдаг юм даа.Хэдэн ч ХЗЯ ны сайдууд би илчилнэ гээд сонгуульд орж ялаад юу болов. Ард түмэн мэдэж байгаа биз дээ.
Нашийл
Энэ олон жил өнгөрсөн ч болж өнгөрсөн бүх хугацааны Ц.Элбэгдоржийн хийсэн бүх үйлдлүүдийг маш сайн тунгааж бодохоор үнэхээр л яалт ч байхгүй С.Зоригийн амь настай холбоотой дүгнэлтэнд хүрээд л байгаам даа.
ОДОО ҮНЭН ЭЭ ЯОИХ Л ҮЛДЛЭЭ ЯРИХ НӨХӨД ЭЗДҮҮД НЬ ЭЛБЭГДОРЖ МӨН ОЮУНЭРДЭНЭ БИЁ БИЁНИЙГЭЭ ГҮТГЭЭД БАЙВАЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ЗҮЙЛЧИЛЭЛЭЭР НЬ ШШҮХ НЬ ШИЙДЭХ БАЙХ ХУУЛЬ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭЭД ЯРИАД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ
Хүн
Зоригийн хэргээс ч илүү ялыг хүнд тулгаж байгаагаа юу гэж тайлбарлах вэ
Гал
Нямка, элбэгээ шоронд орох цаг доор Монголын хууль арай цэгцэрсэн байх байлгүй. Гэхдээ аль нэг улсын колони болсон байх вий цадаж ханадаггүй хулгайчдаа. Аль 20 гаруй жилийн өмнө нас барсан хүний ясыг битгий өндөлзүүлээд бай. Хэдий олон жилийн өмнө нас барсан ч одоо түүнээс олон хүн айсан хэвээр. Зөв шударга хэзээ ялдаг
Auyltai
Elbeg dorligjob sahal jenko ed erdenetiig tonood daraa ni mongol ulsiig tonoson barubchilj Elbeg dorligjob 2 t allaga zohion baiguulj zorigiig Alsan hereg uusge
odoo buh erhiig gartaa avsan nam yagaad zarlaj chadahgui, yagaad horij chadahgui bga yum be.songuuli bolohoor l yag ingj soliorch bh yum aa.buh erh medel MAN-d bn shdee.tanai nam hamaaralgui l yum zarlaad horiod shiideldee.mengetei hun ih l yum medej bga daa.tag l bolchdog sonin hun shuu
Зочин
Голоор нь хэллээ Элбэгдоржоос харцаагүй гэдгийг хуульчид иргэд хэн бүхэн мэдэж байгаа энэ сайд ч мэдээд байна
Зочин
Сонгууль болгоноор Зоригийн хэргийг ярьж бохир улс төр хийдгээ болимоор юм.Цаагуураа хууль хяналтын байгууллагад нөлөөлөх үйлдэл хийж байна.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин