Д.Ганбат: МАН сонгуульд оролцох шаардлагагүй

2024-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж,Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Гэхдээ сүүлийн найман жилийн турш өдөр бүр инээдмийн өдөр байлаа. Ерөнхий сайд маань бараг бүх телевизийн сувгаар гарч, сүүлийн найман жилийнхээ ажлын тайланг ярьж байх шиг байна. Эрх баригчид авлига албан тушаалын хэрэгтэй амаараа л тэмцэж байгааг бүгд харлаа. Өнгөрсөн хугацаанд музей, хөшөө босгож ард түмнийг хуурсан контент л хийсэн. Гэхдээ ард түмний амьдрал уруудаж байгааг бүгд мэдэрч байна.

Саяхан эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлсэн гэж ярилаа. УИХ-ын 80 гаруй хувийг нь эзэлдэг, 20-30 сайдтай, 200,000-300,000 төрийн албан хаагчтай эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэх бүрэн боломжтой байсан. Миний бодлоор МАН мөрийн хөтөлбөрөө 10 хувь ч биелүүлж чадаагүй. Ийм нам сонгуульд оролцох шаардлагагүй л санагдана. Тэгчхээд өөрсдөө болохоор манай нам сонгуульд ялах ёстой гэж яриад байдаг. Ард түмэн бол өөрөөр харж байна. Би хувьдаа МАН-ыг сонгуульд ялагдах ёстой л гэж үзнэ"  гэлээ. 

АН-ын бүлэг  Мэргэжлийн нэгдсэн холбооны тухайд манай нөхцөлд их эмзэг байдаг. Харьцуулахад, Европын улс орнуудад мэргэжлийн холбоод нь хүчтэй байдаг. Эмч нар нь цалингаа нэмүүлэх, ажиллах орчноо сайжруулах тал дээр санал гаргахад тэрийг нь хааж боогоод байдаггүй. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцээд батлах нь зөв гэж үзэж буй юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 126 гишүүнтэй, хоёр систем бүхий холимог болж байгаатай холбоотойгоор шинэчилж батлах шаардлагатай. Түүнчлэн удахгүй ноолуурын улирал эхэлнэ. Одоогийн байдлаар зудаас шалтгаалан зургаан сая мал хорогдлоо. Энэ тоо цаашид өсөөд 20 сая гарах магадлал бий. Гурил, тэжээлийн үнийг хэдхэн компани тогтоож байна. Гурилын хэдэн компаниуд хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрээ босгосон атлаа үнийг нь тогтвортой байлгаж чадаагүй. Уг асуудал дээр эрх баригчид хариуцлага тооцдог тогтолцоо алга. Нөгөө талаас татварыг буулгах асуудлыг хэлэлцэж байгаа боловч үйл явц нь их удаашралтай байна.  Ноолуурын үнэ дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 100 ам.доллар байна. Үүнийг төгрөг рүү хөрвүүлбэл ойролцоогоор 375 мянган төгрөг болж буй. Ноолуурын үнийг буулгахгүй байх тал дээр эрх баригчид бүхий л арга хэмжээг авах ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин