Ж.Сүхбаатар: Ногоон автобусны сонсголд дуудвал очно

2024-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ногоон автобусны хэргийг хянан шалгах түр хороо /04.01/ хаалттай хуралдаж шинжээчдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Тэгвэл УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах түр хорооны дарга асан Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Автобусны худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж шинжээчдээ томилж байгаа юм байна гэж ойлгосон. Миний бие тус хороонд байдаггүй учраас нарийн мэдээлэл байхгүй байна.  Хянан шалгах шинжээч нь материалаа цуглуулж, сонсголд хэн хэнийг дуудахаа шийддэг журамтай. Хуульд заасан журмын дагуу сонголд намайг дуудвал очно. Ногоон автобусны худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудал одоогоор шүүхэд шилжчихсэн байна. Шүүгч хэрэгтэй танилцах ажиллагаа явагдаж байна. Анх гэрчээр дуудаж байсан бол одоо яллагдагчаар дуудаж мэдүүлэг авч байгаа. Ногоон автобуснууд хааччихсаныг хэлж мэдэхгүй. Эхний 20 автобусыг хүлээж авсан. Асуудал хэл ам үүссэн нь 80 автобус бий. Тухайн 80 автобустай холбоотой хэл ам яагаад нийгэмд бий болсон гэхээр хотын дарга бид хоёр Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулсан. Тэдгээр автобусыг албан ёсоор хүлээж аваагүй байсан. Эдгээр 100 автобус хэрэгт татагдаад байгаа Г.Ганхуягийн мэдэлд байгаа гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.  Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Би хууль бус зүйл хийгээгүй. Намайг буруутгаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр анхны 20 автобусыг хүлээж авах үед хууль бусаар үүрэг даалгавар өгч нөлөөлсөн байна гэж үзсэн.

Энэ асуудлыг нотлох тодорхой баримт байхгүй байгаа. Заавал нэг гэм буруутай хүн тодруулах, тэр нь өндөр албан тушаалтан байх ёстой, тэр нь би болж таараад байна. Улстөрч хүний улс төрийн ажил амьдрал нь бүр мөсөн дууссан тэр цаг үеэс л эхэлдэг. Тиймээс өнөөдөр гэм буруугийнхаа асуудлыг шийдүүлээгүй байж улс төрийн үйл ажиллагаагаа дууссан гэж хэлж чадахгүй.  Миний хувьд сайдын албан тушаал хашиж байхдаа ийм хэрэгт нэр холбогдоно гэж бодоогүй. Тиймээс ёс суртахууны хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Ногоон автобусны хэргээр шалгагдаагүй бол нэр дэвших нь тодорхой байсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 20 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18