"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт энэ онд "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийг дэмжих замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах" үүрэгтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр "Хот, хөдөөгийн сэргэлт" ажлын хэсгийн 15 дугаар хуралдааныг зохион байгуулав. Хуралдаанаар 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шилжилт хөдөлгөөн, боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хот, хөдөөгийн сэргэлт, зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар хэлэлцлээ. 

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн том төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна. Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэв.

Хуралдаанд яамдын дэд сайд нар оролцлоо. ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго. 

Соёлын дэд П.Баттөр.

Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын дөрөвт "Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20, бусад аймаг 10 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэл баримталж, хэрэгжилтийг хангаж ажиллах" үүрэг өгчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод бусад аймаг орон нутгаас 32299 хүн шилжиж ирсэн бол Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас аймаг, орон нутгууд руу 23853 иргэн шилжиж очсон байна. Үүнээс хамгийн их иргэн шилжиж очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994, Орхон аймаг руу 2839, Өмнөговь аймагт 2672, Төв аймагт 2137 иргэн шилжиж очжээ. 

 

 

"Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг, сум, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох" ажлын хүрээнд 2024 оны энэ оны 28-ны өдрийн байдлаар аймаг, орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128.491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 

Эх сурвалж www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин