Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Хуулийн төслийг дэмжиж байгаа. Улсын бага хурлаар 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль үндсэн чиг үүргээ гүйцэтгэсэн. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчиж үү, үгүй юу гэдэг асуудлаар л шийдвэр гаргах болчихоод  байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдлөө гэдэг асуудлыг Цэцэд өгч байх нь зөв. МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үзсэн. 300 гаруй хуульд тусгайлан судалгаа хийж, хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байна гэсэн дүгнэлт гарсан учраас энэ асуудал явж байгаа. УИХ, Засгийн газарт байсан гишүүд Цэцэд очиж болохгүй гэдэг заалт буруу бол өөрчилж болно. Үгээ хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх, жагсан нэгдэх эрх, шударга шүүхээр шүүлгүүлэх эрх хангагдахгүй байна гэдгийг олон жил харлаа. Цэц энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэхгүй бол болохгүй байна. Үнэхээр ардчилсан улс юм бол хүний суурь эрхийг хөндөж болохгүй. Доторх заалтыг хэлэлцүүлгийнх нь шатанд өөрчилж болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  -Энэ концепцыг босгоно гэдэг хэцүү. Ц.Мөнх-Оргил гишүүн босгосон. Иргэний үндсэн маргааныг Цэц хэлэлцдэг байх нь зөв. Тэгэхдээ хурлынхаа ирцийг хар даа. Чуулганы хуралдаан товлогдсон цагаасаа нэг цагийн дараа гишүүдийн ирц чинь бүрдэж байна. УИХ-ын танхимд сэтгэл зүрх нь уяатай нэг ч гишүүн алга.  Бүгдээрээ тойрог, ард түмэндээ хайртай,  мөрийн хөтөлбөр 100 хувь биелэсэн гэдэг юм яриад явж байгаа. Ийм үед ийм том асуудлыг ярьж болохгүй. Хоёрдугаарт,  би өөрөө энэ төслийг дэмжиж ажлын хэсэгт орсон. Цэцийн есөн гишүүний хэрүүлийг ийм олон хуудас хуулиар зохицуулахгүй. Цэц Үндсэн хуулийн манаач болох үүргээ умартсан, маш олон асуудлыг захиалгаар хийдэг болсон. Би бол Цэцтэй асуудал ярих нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ нэг хэдэн хүн алах гээд ардчилсан тогтолцоогоо алж болохгүй гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18