АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Цэцэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Энэхүү хуулийн төслөөр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан билээ. 

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- Бүлгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчидтай уулзаж, ярилцсан.  Эмзэглэсэн асуудал олон байна.  Энэ том хуулийн концевцыг энэ цаг үед яаран сандран хэлэлцэх гэж байна.  Тэгэхээр манай бүлэг энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна.  Олонх энэ хуулиа хэлэлцээд батлах нь та бүхний эрх мэдлийн асуудал. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -Цэцийн хуулийн төслийг нам үл харгалзан, дэмжих зайлшгүй шаардлагатай байна. 1992 оны Үндсэн хуулиас хойшхи 30 жилд төрийн эрх мэдлийн институтын тэнцэл болон тодорхой асуудлаарх алдаа оноогоо дэнсэлж Үндсэн хуулиа өөрчилсөн.  Манай эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид энэ талаар нэлээд олон жил ярьж ирсэн.  Тиймээс та бүхэн дэмжээд энэ өөрчлөлтийг хийх ёстой шүү. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ хуулийг  нэлээд нягт нямбай хэлэлцэж, долоо хэмжиж нэг батлах хууль л даа.  Хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц дээр ярьдаг болъё гэдэг бол зөв зүйтэй асуудал.  Бидний ярих ёстой батлах ёстой агуулга мөн.  Гэхдээ өнөөдөр ингэж түргэн түүхий ярьж боломгүй байна.  Тэр тусмаа эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад та нар дангаараа баталмааргүй байна.  Уг нь үүнд олон нийтийн олон намын хууль тогтоогчдын бүгдийнх нь оролцоо чухал биш юм уу.  Энэ маягаараа хүчиндэж болохгүй.  Үндсэн хуулиа өөрийг нь зөрчиж байгаа асуудал ч байна шүү дээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр АНамын бүлэг дотор ХБанкны. Гол гэмт хэрэгтэн алтанхуяг байдаг юу вэ? Намаас биш бие даасан хүн. Хууль зөрчиж болохгүй.
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18