Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Цэцийн тухай хуулийг парламент хэлэлцэж эхэлсэн.   Энэ талаар ярих гэж байна.  Чиний нэр тэр дотор байна лээ, юугаа ярих гэж байгаа юм гэж  магадгүй.  Би анх ажлын хэсэгт нь орж ажиллая гэсэн юм.  Цэц өөрөө иргэний үндсэн эрхийн маргааныг шийддэг байгууллага болно гэсэн том концевц явж байсан учраас би ажлын хэсэгт орж ажиллая гэсэн.  Гэтэл олигтой хэлэлцсэн юм байхгүй хурдтай явсаар УИХ руу орчихлоо.  Тийм болохоор би гарын үсэг зураагүй.  Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт хоёр гарын үсэг зурж ороод хэлэлцэж байна.  Би одоо нэг ёр шиг нэг юм хэлчихмээр байна.  Та нар анхаардаа.  Ийм морин дэл дээгүүр цэцийн хууль явж байна.  Ямар хуулийг явуулах уу, ямар хуулийг явуулахгүй вэ гэдгийг  УИХ-ын дарга шийддэг. Ийм зүйл рүү явчихвий дээ.  Сая би Ц.Мөнх-Оргил гишүүнтэй ярилаа.  Юу нь болохгүй байгаа юм гэж надаас асуугаад байх юм .  Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэхээр хэн нэгнийг түдгэлзүүлж байгаад хулгай луйвраа хийх нь.  Цэцийн бие даасан байдалд халдах ийм хууль орж ирлээ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18