М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2024-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооноос өнөөдөр /03.28/ мэдээлэл өглөө. Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Түр хорооны шинжээчид нотлох баримтыг судалгаанд үндэслэж гаргах үүрэгтэй. Эмийн салбарт монополь тогтож, ноцтой асуудал байгаа нь аудитын дүгнэлт, Азийн Хөгжлийн Банкнаас хийсэн судалгаанаас тодорхой харагдсан.

Үүнээс гадна Эмийн агентлаг байх ёстойг салбараас нь гаргаад төрөөс бодлого гаргаж, иргэдийг чанартай, хямд эмээр хангахаар ЭМДС-ын санхүүжилтийг нэг их наядаас давтал биелүүлсэн. Гэтэл уг санхүүжилтийн дийлэнх нь эмнэлгийн ор болон эмд зарцуулагдаж байна.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19 хувь нь зарцуулагддаг.Өнөөдрийн байдлаар манай улсын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлдэж байгаа ч эмийн 70-80% нь импортоор орж ирдэг. Импортын эмийг аль улсаас, ямар компани оруулж ирж буй нь ил тод биш. Нэг эм аваад долоо хоногийн дараа дахин авахад үйлчлэл нь муу, хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй байгааг иргэд хэлж байна. Эмийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, импортлогч, эмийн агентлаг, ЭМЯ, гаалийн байгууллага хооронд мэдээллээ солилцох нэгдсэн систем алга.ЭМЯ, гаалийн байгууллага, эмийн агентлагаас авсан мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас цаг хугацаа их авч буйг шинжээчид ярьж байв.Эм ханган нийлүүлэгч томоохон 3-4 компани жижиглэнгийн худалдаа хийж байгаагаас үнэ буурахгүй байна. Тэд жижиглэнгийн худалдаа хийх ёсгүй. Уг нь эмийн зах зээлд 200-300 орчим компани бизнес хийхээр лиценз авсан байгаа юм. Эмийг шинжлэх манай улсын ганц лаборатори нь чанарын шаардлага хангахгүй болсон. Одоо хувийн буюу Моносын лаборатори л байна.ЭМ-ийн сайдын хэлж буйгаар архив устахгүй гэсэн. Тиймээс төрийн байгууллагынхан Түр хороонд мэдээллээ ирүүлэх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин