С.Чинзориг: АНУ-аас D вирусын халдварын эсрэг эм оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийж байна

2024-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "АНУ-аас Д вирусийн халдварын эсрэг эм оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ эмийг Европт 10-12 мянган еврогоор худалддаг. Манайх АНУ-ын эмийн үйлдвэртэй хэлцэл хийж байгаа. Европт зарагдаж байгаа үнээс найм дахин хямд байхаар ярьж байгаа. Мөн дундын зуучлалгүйгээр ХӨСҮТ АНУ-ын үйлдвэрээс шууд худалдан авахаар ярьж байна. Засгийн газрын гишүүдэд энэхүү мэдээллээ танилцууллаа. Энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг дэмжсэн. Эрүүл мэндийн сайдын хувьд хоёр арга хэмжээ авна.

Нэгдүгээрт, энэ эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болно.

Хоёрдугаарт, энэ эмчилгээг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг ирэх долоо хоногт Байнгын хороонд танилцуулна. Байнгын хороо энэ эмчилгээний зардлыг шийдвэрлэх тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгнө гэж итгэж байна. Өндөр өртөгтэй эмчилгээ, дээрээс нь Д вирусээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна" гэсэн заалт бий. Тиймээс Д вирусийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцах, гарах зардлыг жил бүр төсөвт суулгахыг Засгийн газарт чиглэл болгосон тогтоол Байнгын хорооноос баталж өгөхийг хүссэн.

Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд долоон тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан. 2023 онд энэ хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс таван тэрбум гаруй төгрөг үлдсэн. Нийтдээ 13 орчим тэрбум төгрөг бий гэсэн үг. Энэ санхүүжилтээр Д вирусийн эсрэг эмчилгээг яаралтай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүд дэмжсэн. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг нь яаралтай хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

olon hund tus bolnoo
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18