Н.Жаргалмаа
Герман улсын парламент Бундестагт анх удаа тусгай хэрэгцээт хүн суудал авч орж ирлээ. Тодруулбал өнгөрсөн 21-ны өдрөөс эхлэн социал демократ намын гишүүн Бавари мужаас гаралтай 44 настай Хайке Хойбак шинээр парламентын гишүүн болов. Тэрээр сонсголын бэрхшээлтэй бөгөөд тус улс дахь 80 мянган сонсголгүй иргэдийг төлөөлөх юм.
Түүнийг Бундестагт ажиллах болсонтой холбогдуулан дохионы хэлний орчуулагчид болон өөр бусад нэмэлт сайжруулалтуудыг хийжээ. Энэ талаар Бундестагийн ерөнхийлөгч хатагтай Бербэл Бас “Энэ бол түүхэн үйл явдал. Бид түүнийг үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлэх бүх боломжийг хангах болно” гэв.
Эх сурвалж: www.polit.mn