“Цэцийн тухай хуулийг шинэ парламентаар хэлэлцэх нь зөв”

2024-03-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:17 цагт 52.8 хувийн ирцтэйгээр  эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд  хууль санаачлагчаас хариулт авлаа. Хуралдааны протоколыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Өнөөдөр хэрэгжиж байгаа 1992 оны Үндсэн хуулийн цэцийн хуулиараа Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс  тус бүр гурван хүнийг томилж УИХ-д хэлэлцэн баталдаг.  Гэвч нээлттэй сонсгол хийх,  хууль эрх зүйн чадамжийг тодорхойлох, олон нийтэд нээлттэй байх боломж байдаггүй. Үүнд хуулийн зохицуулалт байгаа юу. Хараат бус байх зарчим, энэ  гурван субьектээс томилогдож цэцийн гишүүнд хэрхэн  хамгаалагдаж байна гэж үзэх вэ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон дээд шүүх дээр  хуульч л энэ шүүхийн шүүгчээр ажиллах ёстой гэсэн  зарчим баримталдаг.  Харин шүүгч үү, хууль ч уу гэж шаардагдахгүйгээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж ажилладаг. Үүнд ямар нэгэн зохицуулалт хийж байгаа юу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Цэцийн дарга, гишүүний хараат бус байдлын асуудал гэдэг маш чухал. Энэ хуулийг өргөн барихдаа бидний анхаарч ажилласан гол зорилго бол хараат бус байдлыг  хэрхэн Монголын нөхцөлд бодит амьдрал дээр баталгаажуулах вэ гэдэг асуудал байсан.  Хуулийн төсөлд  цэц,  түүний гишүүний хараат бус байдал гэсэн бүлгийг  оруулсан.  Хараат бус  байдлыг анх удаа процессолж  байна гэсэн үг.  Хараат бус байдалд  нөлөөлж болох  хамгийн том хүчин зүйл бол томилгооны буюу нэр дэвшүүлэх асуудал. Бусад улс оронд цэцийн гишүүнийг шүүгчтэй адил насан туршид нь томилдог.  БНСУ-д  нэг удаа есөн жилээр томилдог.  Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж байхдаа бүлэг, ажлыг хэсэг цэцийн гишүүнийг нэг удаа есөн жилээр томилох асуудлыг судалъя гэж ярьж байсан. Одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуульд цэцийн гишүүнийг зургаан жилээр томилно,  ахиж томилж болох юм уу,  хэдэн удаа томилж болох вэ гэсэн заалт тодорхойгүй. Тиймээс нэг удаа дахин томилъё гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 12 жил  цэцийн гишүүнээр  ажиллаад болих нь зөв. Тэгэхгүй бол дахин нэр дэвших эрхээ авах гээд  ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-МАН-ын урдаа барьдаг хуульч  ийм хуулийн төсөл  оруулж байгаад гайхаж байна. Хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг зүйл орж ирж байна.  Хуулийн төслийн 4.2.5-т Иргэний үндсэн эрхийн маргаан гэж оруулж  иржээ. Үндсэндээ  бусад шүүхийн ажлыг давхардуулж,  булааж, ажилгүй болгож байна гэсэн үг.  Нөгөө талаар дарга нарыг  дур зоргоор аашилж байгааг хазаарлах ажлын олигтой хийж чадахгүй байж бусад ажил руу  хошуу дүрж байна гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийм байр суурьтай байгаад  их харамсаж байна. Оруулж ирсэн хуулийн  төслийн ерөнхий үзэл санаа, үндсэн эрхийн маргааныг ойлгоогүй байна гэж  харлаа.  Та зөвхөн нэг заалтын тухай л ярилаа. Үндсэн хуулийн 50 дугаарт зүйлд Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.  Хууль түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн  цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх гэж  заасан.  Гэвч яг тань шиг шүүхгүй болголоо,  шүүх асуудал шийдэх гэж байхад цэц дундуур орж ирэх гэж  байна гэсээр байгаад 32 жил  цэц хүний эрхийг хамгаалах асуудлаар үүрэг гүйцэтгэх асуудлыг нь хойшлуулж, хэрэгжүүлж чадаагүй. Дарга нарыг дураараа загнаж байгааг хязгаарлахын оронд шүүхийг ажилгүй болгож байна гэж хэлж байна. Энэ яг эсрэгээрээ зүйл.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Үндсэн хуулийн цэцийнхэн Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Утга агуулгаараа Үндсэн хуулийн цэцийн дээр   Монгол Улсын Үндсэн хууль орших ёстой.  Гэвч өнгөрсөн хугацаанд  улс төрийн нөхцөл байдлыг харахад Үндсэн хуулийн цэцийн дээр том дарга байж, улс төрийн шийдвэр гаргуулж ирснийг  бүгдээрээ мэднэ. Хуулийн төсөлд  олон  зүйлийг тусгасан байна.  Цаг хугацааны хувьд зөв үү гэдэг  дээр өнгөрсөн АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн.  126 гишүүнтэй  парламентаар  том  суурь өөрчлөлтийн шинжтэй  энэ асуудлыг шийдэх  байр суурьтай байна. Тиймээс  Үндсэн хуулийн  цэцийн тухай хууль дээр ажлын тав хоногийн чөлөө өгөхийг хүсэж байна.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Энэ гурван парламент дамжсан асуудал.  Ийм байдлаар явсаар 32 жил  Цэцийн хууль шинэчлэгдээгүй.  Цаг хугацаа биднийг хүлээхгүй гэлээ.


УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан түр завсарлав. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин