Ж.Чинбүрэн:Гүйцэтгэлийн санхүүжилт орсноор цус сэлбэх мэргэжлийн төвүүдэд ажиллах мэргэжилтнүүд багассан

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/03.21/65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан  Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:-Цусны донорын хуулийг нүдээ олсон хууль гэж харж байна. Хуулийг дэмжиж байгаа.   Далд байдаг боловч олон хүний амь нас,  амьдралыг шийддэг чухал хууль юм. Өндөр хөгжилтэй оронд  цус цусан бүтээгдэхүүн сэлбэгчдийн 75 хувь нь  65-аас дээш насныхан байдаг. Харин манай улсад 50.5 хувь нь 35-65 насны залуучууд.  Хэдэн асуулт тодруулж асууя.

Цусны үндэсний  төв  улсын төсөв, даатгалын сангаас санхүүждэг. Энэ нь  хэцүү байдалтай, мухардаж байгаа. Донорын  ажиллагааг дэмжсэн байгууллага, иргэдийн гаргасан зардлыг татвараас чөлөөлж, доноруудыг урамшуулах, алдаршуулах, энэ чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс Засгийн газраас өгсөн саналуудын хэдийг нь  төсөлд тусгасан  бэ. Зарим нь ороогүй байна. Үүнийг яагаад оруулаагүй вэ.  Төслийн 9.1-д Цус сэлбэлт судлалын байгууллага нь тусгай  мэргэжлийн төв байна гэсэн байна. Шинээр агентлагийн  байгууллагатай болох юм уу. Төсөлд  нутгийн өөрөө удирдах  байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх үзүүлэлтэд 11.1-т заасан үйл ажиллагааг оруулсанд тооцно  гэсэн байна. Энэ үзүүлэлтийг хуулиар тогтоох шаардлагатай юу. Ийм жишиг зохицуулалт бусад хуулийн зохицуулалтад байгаа  юу. Өөр оронд байдаг уу. Төслийн 19.3-т цусны донорын ойлголт, ач холбогдлыг ЕБС-ийн ахлах анги, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана гэж заасан байна. Үүнийг  дэмжиж байна. Энэ талаар бид ойлголт муу байдаг учраас олон хүний амийг аврах боломжийн талаар мэддэггүй. Гэхдээ энэ тухай  боловсролын байгууллага, багш нар ямар саналтай байдаг вэ.   Мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлтийг авсан уу. Судалгааны эхний баримтуудад энэ тухай байхгүй байгаа учраас  асууж байна. Төслийн  23.3, 24.4-т анагаахын чиглэлээр суралцагч оюутан төрийн албан хаагчдыг цусны донорын үйл ажиллагаа,  цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг  бүрдүүлэхэд татан оролцуулахаар зохицуулна гэж тусгасан байна.  Үүнд тусгай цэрэг,  цэрэг, цагдаа, армийг оруулсан байсан, үүнийг бол асуугаагүй.  Эдгээр нь хүний эрх,  цусны донор сайн дурын байх зарчимтай нийцэж байгаа юу. Төслийн  6.1.6,  13.6-т цус  сэлбэх судлалын  мэргэжлийн төв, цусны  төвийн  ажилтнуудад  сар бүр нэмэлт цалинг олгоно  гэж заасан. Цусан бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд оролцсон ажилчдын  хөдөлмөрийн нөхцөл ямар ангилалд ордог вэ. Энэ талаараа төсөвт тусгасан байгаа юу.  Хэвийн бус, хүнд, хортой зэргийг  бичсэн байна. Энэ бусад холбогдох хуулиудад орсон уу. Сангийн яамнаас санал нь орж ирсэн үү. Үүнийг эрх зүйн үндэслэл талаас тайлбарлаад өгөөч.  Эрхтэн, эд эсийн донорын үйл ажиллагаанд эмчилгээний зориулалтын  амьтай ба амьгүй  донороос авч болдог тоо, тохиолдлын тоо цусны донороос цөөн байж болох юм.  Энэ бол миний дүгнэлт.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:-Хуулийн үндсэн үзэл санаа бол авлагагүй өглөг өгч байгаа хүмүүсийг  бид баярлалаа гэж  хэлэхдээ  ямар нэг байдлаар худалдаж авдаг   тогтолцоог  тусгаж болохгүй.Зарим  улсад цусны донорт тал өдрийн цалинтай  нь тэнцэх хэмжээний урамшуулал олгодог. Тиймээс бид энэ жишигтэй нийцэж сайн дураараа  цусны донор болж байгаа хүмүүст илчлэг сайтай хоол, унааны зардал өгөх зэрэг тогтолцоог бүрдүүлэхийг  оролдсон. Хуулиараа Засгийн газрын бүтэц, санхүүд нөлөөлөхийг бодоогүй.  Яагаад гэвэл одоо үйлчилж байгаа донорын хуульд, цус донорлох тухай асуудлыг сайн тусгасан байдаг. Тиймээс энэ утгаараа ямар нэгэн биеэ даасан агентлаг,  төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг хөндөхгүй  байхыг зорьсон. Цусны донор болсноороо ямар олон хүнийг авардаг вэ гэдгийг  таниулан мэдүүлэх үйл ажиллагаа хийх шаардлагатай байна. Ялангуяа ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөрт суулгах зорилготой ажиллаж байна. Цус өгснөөрөө хүнийг аврах тухай асуудал биш юм, энэ нь эрүүл мэндийн  боловсрол олгох, танин мэдүүлэх чиглэлд ажиллах болно.  Монгол  Улсад гол донор цусаа өгдөг хүмүүс нь залуус байна.  Тиймээс залуучуудыг цусны донор болоход таниулан, мэдүүлж татан оролцуулна. Түүнээс биш ямар нэгэн эд хөрөнгө,  мөнгөөр татах ажиллагаа  байж болохгүй энэ талаас хуулийн төсөл бичсэн. Цус сэлбэх мэргэжлийн төвүүдийн ажилчдын  тухайд цалин хөлсний хувьд гүйцэтгэлийн санхүүжилт орсноос хойш энэ салбарт ажиллах хүмүүс багассан. Эмнэлэгт ажиллах нь илүү цалин хөлс авч байгаа  ийм нөхцөл байдал үүссэн.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

гүйцэтгэлийн санхүүжилт гэдэгийг андуураагүй бол энэ гишүүн өөрөө санаачилж хийлгэсэн баыхаа
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин