Чуулганы протокол: Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын нөхцөл байдал ямар байна?

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/03.21/65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан  Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:- Энэ хуулийг хэлэлцэн батлаад явах нь зүйтэй.  Гэхдээ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын чадвар, цалин нэмэгдлийн асуудал ямар байх вэ.  Ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргахгүй, хууль гарчихаар сайн сайхан болчихно гээд ингээд орхих уу.  Ер нь хөрөнгө мөнгийг зарцуулах юманд нь зарцуулах хэрэгтэй.  Нөгөө талаар цусны аюулгүй байдал ямар байна.  Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын нөхцөл байдал ямар байна.  Цусны донороос болж халдварт өвчин гардаг юм билээ.  Саяхан манайд тариа сольж хийсэн асуудал гарлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: - Цус сэлбэх үйл ажиллагаа орчин үед хурдацтай хөгжиж байна.  Цусыг  зүгээр нэг улаан өнгөтэй шингэн гэж харахаа больсон.  Энэ дотор маш олон бүтээгдэхүүн багтаж байдаг.  Тэгэхээр бид энэ технологиудыг маш хурдан нэвтрүүлэх шаардлагатай байна.  Өнөөдөр бид цус сэлбэлтийн маш том төвтэй болж чадсан.  Засгийн газраас хийсэн том ажил.  Үүнийгээ бид тордох хэрэгтэй.  Тэгэхгүй бол эмийн төв лаборатори шиг л юм болно.

Нөгөө талаар өнөөдөр цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн.  Гэтэл боловсон хүчний хэрэгцээ ердөө 20-хон хувьтай байна. Тэгэхээр боловсон хүчнийхээ бодлогод бид анхаарах шаардлагатай байна.  Энэ төв маань үйл ажиллагаагаараа 14 тэрбум төгрөг олдог. Үүнийгээ захиран зарцуулах боломжийг бид олгох шаардлагатай байна.

Эх сурвалж:polit.mn

асуултанд нь хариулсангүй ээ
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18